• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын цалинг инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-29
Ангилал: Нийгэм
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын цалинг инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн есөн дүүргийн менежерүүд болоод хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар хотын ногоон байгууламжийн арчилгаа, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, үүнд хэрэглэх техник  төхөөрөмж, ирэх оны төлөвлөлт, болоод өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Намайг ажлаа авахад энэ салбарын төсөв 50 тэрбум төгрөг байсан. Харин ирэх жил бид хотын цэвэрлэгээ, үйлчилгээнд 360 гаруй тэрбум төгрөг тусгасан. Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын цалинг нэмсэн. Дахиад ч инфляцтай уялдуулж, жил бүр нэмээд явна. Техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ өвөл цас орохоор явган зам дээр хүрз барилгүйгээр тоног төхөөрөмжөө сайн ашиглах хэрэгтэй.  Хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа компаниуд хүн хүчээ ч, тоног төхөөрөмжөө ч нэмж, тоног төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадлынх нь дагуу ашиглаж, тоноглож, иж бүрнээр нь хэрэглэж сурах шаардлагатай байна. Гудамжинд шороо манаргаж зогсож болохгүй.  Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг яг үйлдвэрлэгчээс нь авч, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлээр нийлүүлж байгаа. Хүйтрэхээс өмнө шаардлагатай байгаа багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн захиалгаа өгөх хэрэгтэй. Түүнчлэн тоног төхөөрөмжөө илүү олон үйлдэлт болгох чиглэлд анхаарна. Нэг машинаар цас хусах, ачих, хог шүүрдэх боломжтой байдлаар тоноглолуудыг нь нэмнэ. Ирэх жилээс хотын гудамж, замуудын хайс хашлагыг машин техникээр угаадаг болохоор зорьж байна. Ингэж байж энэ салбарын компаниуд бойжиж, илүү чанаржих учиртай. Цалин хөлс, техник тоног төхөөрөмжийг нь хангалттай хэмжээнд шийдэж байгаа учраас гүйцэтгэл, чанарыг маш өндөр түвшинд шаардаж ажиллана” гэв.

2023 онд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын машин техникүүдийн хүрэлцээ муу, өвлийн улиралд давс, бодисыг машин дээрээс гараар цацах, явган замын цас, мөсийг гараар болон цохиураар цохих, шүүрдэж цэвэрлэдэг байлаа. Тэгвэл хот, нийтийн аж ахуйн салбарт 2023 оны 12 дугаар сард нийт 87 машин техник,  2024 онд 117 машин техникээр парк шинэчлэлт хийсэн юм.

Харин 2025 онд 241 тусгай зориулалтын машин техникээр парк шинэчлэлт хийхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 170 орчим машин техникийг хүлээж аваад байна. Эдгээр машин техникийг 5 жилийн хугацаатай, урьдчилгаагүй, хүүгүй лизингээр гүйцэтгэгч байгууллагуудад гэрээлж өгснөөр санхүүгийн хүндрэлгүйгээр парк шинэчлэлээ хийх, цаашлаад сар бүрийн ашиглалтын төлбөрөөс сан үүсгэж парк шинэчлэлийг тогтмол тасралтгүй хийх боломжийг бүрдүүлээд байна.

Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 157 га талбайд нийт 2025 онд дараах ажлыг хийж гүйцэтгэжээ.

  • 61521 ширхэг мод бутыг шинээр тарьсан,
  • 64 га талбайд усалгаа хийсэн,
  • 40112 м.кв зүлэг шинээр нэмсэн,
  • 147312 мод бутанд гурван удаагийн давтамжтай хэлбэржүүлэлт хийсэн,
  • 1639 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Нийслэлийн ногоон байгууламжуудыг жигдлэх, нөхөн тариалалт хийх,  тооцоолол хийх,
  • Ногоон байгууламжийн арчилгаа хариуцаж байгаа компаниуд хортон шавж устгалаа хийх, өвлийн арчлалтаа хийх,
  • Хог хаягдлаа гадна талбайдаа хаяж байгаа ААН, байгууллагуудад арга хэмжээ авах, гудамжийг хоггүй байлгах зэрэг үүрэг даалгаврыг өгөв.

Previous Post

:Д.Амарбаясгалан: Улс төрийн намууд бие биенийхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй

Next Post

Х.Нямбаатар: Нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын давсан орлогыг мега төслүүдэд зарцуулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийн хүндээ өвлүүлэх боломжтой

Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийн хүндээ өвлүүлэх боломжтой

2026-11-04
“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

2026-11-04
Засгийн газрын хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ

2026-11-04
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө цас орно

2026-11-04
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

2026-11-03
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

2026-11-03
Б.Мөнхтамир: Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй

Б.Мөнхтамир: Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй

2026-11-03
ТАНИЛЦ: Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон З.Төмөртөмөөгийн эзэмшсэн боловсрол, ажлын туршлага

ТАНИЛЦ: Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон З.Төмөртөмөөгийн эзэмшсэн боловсрол, ажлын туршлага

2026-11-03
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

2026-11-03
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ

2026-11-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.