• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ПРОФ. ДР. КЕМАЛ МЕМИШОГЛУ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-06
Ангилал: Эрүүл мэнд
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ПРОФ. ДР. КЕМАЛ МЕМИШОГЛУ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Бүгд Найрамдах Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хэрэгжүүлсэн. Уг айлчлалын хүрээд “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” -ийг шинэчлэн байгуулсан.

Хоёр улсын Засгийн газар хооронд “Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг анх 2004 ондбайгуулж, өнгөрсөн 20 жилийн хугацаанд өрнүүлсэн эрүүл мэндийн хамтын ажиллагаа нь манай улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төдийгүй хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн.

Шинэчлэн байгуулсан “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь энэ оны 6 дугаар сард хүчин төгөлдөр болсон. Уг Хэлэлцээр нь манай хоёр улс эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, цаашилбал, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Тухайлбал, энэ хүрээнд эмнэлгийн удирдлага, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, эрүүл мэндийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, онцгой байдлын болон гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо зэрэг нарийвчилсан чиглэлүүдээр хүний нөөцийг чадавхжуулж, эмч мэргэжилтнийг харилцан солилцох, зочин профессорын хөтөлбөр хэрэгжүүлэх, анагаах ухааны шинэ дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх зэрэг хэлбэрээр хоёр улсын эрүүл мэндийн байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд улам таатай боломж,нөхцөлийг бий болгосон.

Өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Проф. Др. Кемал Мемишоглугийн хувьд хүний их эмчээс ажлын гараагаа эхлүүлсэн, мэргэжлийн сайд бөгөөд энэ удаагийн айлчлал нь эрүүл мэндийн салбарын төдийгүй манай хоёр улсын ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг улам бэхжүүлсэн, ирээдүйн урт хугацааны хамтын ажиллагааны нэгэн шинэ үеийн эхлэл болж байна гэж үзэж байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Проф.Др. Жигжидсүрэнгийн Чинбүрэнгийн хувьд Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайдын айлчлалыг хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өнөө цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэ утга агуулгаар баяжуулан хөгжүүлэх бодит алхам хэмээн үзэж өндөр ач холбогдол өгч байна.

Previous Post

Хот, нийтийн аж ахуйн салбарт 157 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийгээд байна

Next Post

Д.Трамп G20-ийн уулзалтад оролцохгүй

Next Post
Д.Трамп G20-ийн уулзалтад оролцохгүй

Д.Трамп G20-ийн уулзалтад оролцохгүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.