• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Олимп, Их Монголын гудамжны явган хүний замыг энэ сарын 15-нд шинэчилж дуусгана

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-04
Ангилал: Нийгэм
Олимп, Их Монголын гудамжны явган хүний замыг энэ сарын 15-нд шинэчилж дуусгана

Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажлыг 13 байршилд хийж байна. Ажлын явцын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас  гүйцэтгэгч талуудтай уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа. Хичээл эхэлж, хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор нийслэлийн зүгээс автобусны буудлуудын замын ажлыг нэн яаралтай дуусгахыг үүрэг болгоод байгаа юм. Мөн тус ажлыг 9 дүгээр сарын 15-наас хэсэгчилж хүлээж авах, чадваргүй гүйцэтгэгч ААН-үүдийн гэрээг цуцлахыг мэдэгдээд буй. Явган хүний замын ажил гүйцэтгэж буй компанийн төлөөлөл дараах мэдээллийг өглөө.

Геологийн төв лабораториос Саппорогийн уулзвар хүртэл явган хүний замыг шинэчилж буй “Бадрах Инженеринг” ХХК-ийн төлөөлөл “Нийт дөрвөн бригад ажиллаж байна. Тус ажлыг хүлээлгэж өгөх гэрээний хугацаа 9 дүгээр сарын 25. Бид ажлаа 15-ны өдөр гүйцэтгэж дуусах боломжгүй байна. Энэ хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Баянгол дүүргийн 28-р хорооны ажил 95 хувьтай болсон” гэв.

Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлын явцын талаар “ТАСО” ХХК-ийн төлөөлөл “Улаанбаатар хотын хяналтын инженерүүдийн хяналтан дор замын ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэж байна. Дөрвөн зам, ТБД андуудын автобусны буудлууд, 10 дугаар хорооллын автобусны буудлуудын явган замыг шинэчлээд дууссан. Одоо Саппорогийн уулзварын наад талын автобусны буудлын явган хүний замыг шинэчлэх ажил хийж байна. Таван бригад ажиллаж байна. Ажил 58 хувьтай байна. 11 дүгээр сарын нэгэн хүртэл ажлаа үргэлжлүүлэх хүсэлтийг тавьж байгаа. Зам бол сошиалд буталж үзүүлээд байгаа шиг тийм чанаргүй биш. Бидний сольсон замууд чанартай. 20-40 жилд солигдохгүй бүтээн байгуулалт болох юм” гэлээ.

Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх 31 мянган м.кв явган хүний замыг шинэчилж буй “Сант-Өндөр” ХХК-ийн төлөөлөл “Ажлын явц 34 хувьтай байна. Нийт 7 байршилд ажил хийж байна. 9 дүгээр сарын 25 гэхэд гүйцэтгэлийг 70 хувьд хүргэнэ. Хоёр байршилд ажил дуусаж байна” гэв.

Олимп, Их Монголын гудамжны явган хүний замыг шинэчилж буй “Эс эл си ти” ХХК-ийн төлөөлөл “Ажил 90-ээс дээш хувьтай байна. Тус гудамжны нийтийн эзэмшлийн талбайн явган хүний замыг шинэчлэх ажил 5 дугаар сарын 29-өөс эхэлсэн. 9 дүгээр сарын 15-нд дуусна” гэлээ.

Их тойруугийн хойд хэсгийн явган хүний замын шинэчлэлийн явцын талаар “Төрөлхмөрөн” ХХК-ийн төлөөлөл “Энэ онд хийгдэх ажлын гүйцэтгэл 50 хувьтай байна. Баруун дөрвөн замын Барилгын хөгжлийн төвийн хэсгийн хавтанг хуулсан. Өнгөрсөн шөнө холбооны сувагчлалаас гарсан хог, тохиромжгүй хөрсийг цэвэрлэсэн. Ажил хэвийн үргэлжилж байна. Наймдугаар сарын 15-наас Баянбүрдийн тойргоос Баруун дөрвөн зам хүртэл 1.3 км дөрвөн хос холбооны сувагчлал, 14 худгийг угсарч дуусгасан. Хоёр худгийн цахилгааны кабель давхацсан учраас угсралтын ажил хүлээгдэж байна. Дэд бүтцийн ажил дуусаж байна. 9 дүгээр сарын 15-аас өмнө Гэсэр сүмээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний замыг шинэчлэхээр төлөвлөсөн” гэлээ.

Бага тойргийн хойд хэсгийн явган хүний замыг шинэчилж буй “Сант баян бэрх” компанийн төлөөлөл “Тус явган хүнийг шинэчлэх ажлын явц 50 хувьтай байна. Туркийн хөрөнгө оруулалтаар хийсэн Анкарагийн гудамжинд суурилуулсан явган хүний чулуун замыг солиулахгүй гэсэн тул ажлын талбай хасагдаж байгаа юм. Тиймээс есдүгээр сарын 15-нд нийт талбайн чулууг сольж дуусгана” гэв.

Бага тойруугийн ард, урд хэсэгт явган хүний замын ажил гүйцэтгэж буй “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв”-ийн төлөөлөл “Бага тойруугийн урд талын мэдээлэл холбооны хэсэгт хавтан хучилтын ажил эхэлсэн. Их тойруугийн урд хэсэгт Баруун дөрвөн замаас Бөмбөгөрийн гэрлэн дохио хүртэлх 380 метр орчим урт гурван худаг суурилуулж, мэдээлэл холбооны шугам угсрах, гэрэлтүүлгийг буулгах ажлууд хийгдээд дууссан. Бөмбөгөрийн гэрлэн дохионоос Баруун дөрвөн замын гэрлэн дохио хүртэлх 1000 гаруй м.кв явган хүний замын талбайд хавтан суурилуулсан. Барилгын коллежийн дотуур байр, Кибер амжилт сургууль орчмын замын ажлыг хичээл эхлэхээс өмнө хийж дуусгасан. Явган хүний болон автозамын хооронд 1-2 метрын өндөртэй хашлага тавьж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна” гэлээ.

Чингисийн өргөн чөлөөнд Яармагийн гүүрнээс АПУ компанийн уулзвар түртэлх автозамын урд хэсгийн явган хүний замыг шинэчилж байгаа “Эс Эм Жи Ти” ХХК-ийн төлөөлөл “Мишээл худалдааны төвийн уулзварын явган хүний замыг шинэчлэх ажил хийгдэж байна. ГУББГ-аас усны барилга байгууламж угсрах ажлыг хүлээж ажил түр зогссон. Энэ ажил дуусмагц хавтангаа суурилуулна” гэлээ.

Чингисийн өргөн чөлөөнд Яармагийн гүүрнээс АПУ компанийн уулзвар хүртэлх автозамын хойд хэсгийн явган хүний замын явцын талаар “Люксдаймонд” ХХК-ийн төлөөлөл  “7000 м.кв тайлбайн хавтан солихоос 4500 м.кв талбайг шинэчилсэн байна. 70 хувьтай байна. Мөн энд 1800 метр инженерийн шугам сүлжээний ажил хийсэн. Есдүгээр сарын 15-нд арай амжихгүй байх. Ажил энэ сарын 30-нд дуусна” гэлээ.

Previous Post

Орон сууц зарахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 90 мянга гаруй иргэн гарын үсэг зураад байна

Next Post

ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭХ 11 УУЛЗВАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Next Post
ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭХ 11 УУЛЗВАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨД БАРУУН ЭРГЭХ 11 УУЛЗВАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

2026-04-23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа

2026-04-23
“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

2026-04-23
Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаар иргэд худалдаж авна

Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаар иргэд худалдаж авна

2026-04-23
БНХАУ дотоодын бензин, дизель түлшнийхээ үнийг бууруулна

БНХАУ дотоодын бензин, дизель түлшнийхээ үнийг бууруулна

2026-04-23
ВИДЕО: Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдинням сайдтай видео дуудлагаар холбогдож шатахууны асуудлаар ярилцав

ВИДЕО: Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдинням сайдтай видео дуудлагаар холбогдож шатахууны асуудлаар ярилцав

2026-04-23
ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир буу ашиглаж, анхааруулсан

ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир буу ашиглаж, анхааруулсан

2026-04-23
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-23
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-23
Дулааны V цахилгаан станцын төсөлд Нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэнэ

Дулааны V цахилгаан станцын төсөлд Нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэнэ

2026-04-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.