• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Цахим залилангаас сэргийлцгээе

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-28
Ангилал: Нийгэм
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ
Сүүлийн үед цахим орчинд “Хусаад хож” гэсэн гарчигтай лайвууд их хийгдэж байна, цагдаагийн байгууллагад сугалаанд оролцож залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байна.
Цахим орчинд сугалааны шууд дамжуулалтаар орж, сугалаа авсан иргэдэд их хэмжээний мөнгө хожсон талаарх мэдээллийг шууд дамжуулалтынхаа үеэр хэлж, өөрөөс нь гадна мөнгө хожсон иргэд рүү хонжворынх нь мөнгийг шилжүүлж байгаа талаар дансны гүйлгээг харуулж, иргэдэд итгэл үнэмшил төрүүлж байна.
Үүний дараа сугалаанд хожсон гэж итгэсэн иргэдэд та нийт хожсон хонжворын 10 хувийг шилжүүлснээр таны данс руу хонжворын мөнгө шилжин орно гэж төөрөгдөлд оруулж, иргэдийн эд хөрөнгийг залилж, авч байна.
Энэ мэт цахим орчинд “Сугалаанд оролцоод их хэмжээний мөнгө хожих боломжтой” талаар шууд дамжуулалт /Лайв/ орж залилагчдын урьдчилан зориудаар бэлтгэсэн зохиомол байдалд итгэж , төөрөгдөлд орж их хэмжээний мөнгөө шилжүүлсэн иргэдийн гомдол мэдээллийг шалгахад энэ төрлийн залилах гэмт хэргийг хилийн чанадад суугаа иргэдээс үйлдэж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Иймд иргэд та бүхэн эрх бүхий байгууллагаас эд мөнгөний хонжворт сугалаа явуулах зөвшөөрөл авч, эрх олгогдсон сугалааны үйл ажиллагаанд оролцох мөн Та Хувь хүний албан татварын тухай хуульд заасанчлан хуулийн этгээдийн зохион байгуулсан хонжворт сугалаанд оролцож мөнгө хожсон тохиолдолд хонжворынхоо үнийн дүнгийн 40 хувийг татварт төлөх хуулийн зохицуулалттай байдаг гэдгийг сайтар анхаарч цахим орчинд аливаа хэлбэрээр явагдаж байгаа залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
2025 оны 08 дугаар сарын 18-наас 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд цагдаагийн байгууллагад нийт 394,309,142 төгрөгийн хохиролтой 76 залилах гэмт хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс:
 177 сая төгрөгийн хохиролтой 58 хэрэг буюу 60,8 хувь нь Цахим орчин дахь залилах гэмт хэрэг эзэлж байна.
Цахим залилах гэмт хэргийн хохирлын 83.6 хувь буюу 148 сая төгрөгт хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон, шуурхай ажиллагаа явууллаа.
 Иймд иргэд та бүхэн
Шаардлагагүй тохиолдолд телеграм аппликэйшнийг ашиглахгүй байх, телеграм орчин дахь групп хаягуудад элсэхгүй байх
Таны ойр дотны хүний хаягаас “Мөнгө зээлээч” гэсэн чат ирсэн тохиолдолд сайтар нягталж, шалгах, мессеж чатаар ирсэн мэдээлэлд болгоомжтой хандах
Шууд дамжуулалт /live/ хэлбэрээр явагдаж буй сугалаа, урамшууллын мэдээлэлд итгэхгүй байх, оролцохгүй байх
Харсан тохиолдолд нэн даруй репорт хийх зэргээр өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Previous Post

‘ЭДҮТЭН’ ЦАХИМ СИСТЕМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ МАТЕМАТИКИЙН БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Next Post

ЦЕГ: ‘Халааснаасаа эд зүйлээ алдсан’ гэх дуудлага мэдээлэл эрс нэмэгдэж байна

Next Post
ЦЕГ: ‘Халааснаасаа эд зүйлээ алдсан’ гэх  дуудлага мэдээлэл эрс нэмэгдэж байна

ЦЕГ: 'Халааснаасаа эд зүйлээ алдсан' гэх дуудлага мэдээлэл эрс нэмэгдэж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэн тавдугаар сарын 10-ныг дуустал олон нийтэд нээлттэй

Төв цэнгэлдэх хүрээлэн тавдугаар сарын 10-ныг дуустал олон нийтэд нээлттэй

2026-05-02
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологи 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ гэв

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологи 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ гэв

2026-05-02
Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина

Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина

2026-05-02
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ

“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ

2026-05-02
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-02
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-02
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.