• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 3, 4 ДҮГЭЭР АНГИД АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-20
Ангилал: Боловсрол
ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 3, 4 ДҮГЭЭР АНГИД АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2025-2026 оны хичээлийн жилд боловсролын салбарт хэрэгжиж буй ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, Боловсролын сайдын 2023 оны ‘Цахим системд суурилсан англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэх, төлөвлөгөө батлах тухай’ А/353 дугаар тушаалын хүрээнд 3,4 дүгээр ангид англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг нэмэгдүүлэх чадавхжуулах сургалт эхэллээ.
Энэ хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын 668 сургуулийн 3,4 дүгээр ангийн 4208 бүлэгт, 135626 суралцагч англи хэлний хөтөлбөрөөр, долоо хоногт 2 цагаар хичээллэнэ.
Энэ хүрээнд сургалт 2 үе шаттай зохион байгуулагдана. Үүнд:
Нэгдүгээр үе шат – ‘Сургагч багш бэлтгэх’ сургалт 2025 оны 08 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд,
Хоёрдугаар үе шат – Аймаг, нийслэлийн англи хэлний багш нарыг бэлтгэх сургалт 2025 оны 08 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн хэмжээнд тус тус зохион байгуулна.
Нэгдүгээр шатны сургалтад бага ангид англи хэлний хичээл заах шилдэг арга зүйтэй аймаг, нийслэлийн 89 багш, гадаад хэлний 21 мэргэжилтэн хамрагдаж байна.
СУРГАЛТААР
Бага ангийн суралцагчдын сэтгэхүйн онцлог, хэл сурах үйл явцын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх,
3, 4 дүгээр ангийн цогц хөтөлбөрийн онцлог, бүтэц, агуулга, сурах бичиг, дагалдах материалын талаар нэгдсэн ойлголт өгөх,
Сургалтын идэвхтэй аргуудыг ашиглан сурагч төвтэй багшлахуйд суралцах,
Сургалтын цахим платформ, дижитал контентыг хичээлдээ үр дүнтэй ашиглах чадварыг хөгжүүлэх,
Анги удирдах, ялангуяа олон хүүхэдтэй ангид суралцагчдын оролцоог жигд хангах, ялгаатай хэрэгцээг тооцох арга барилд суралцах,
Суралцагчдын ахиц дэвшлийг үнэлэх, хөтөлбөрт суурилсан үнэлгээний аргуудыг ашиглах чадвартай болох
 Багш нарын хамтын ажиллагаа, туршлага солилцох, мэргэжлийн хөгжлийн бүлгийг дэмжих зэрэг чадвар олгоход чиглэнэ.
2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын бэлэн байдлыг хангах хүрээнд дараах чиглэлд бэлтгэл байдлыг ханган ажиллаж байна.
Багшлах хүний нөөцийн хүрэлцээ, бэлэн байдлыг хангах талаар чиглэл батлагдана.
3, 4 дүгээр ангид англи хэлний хичээл заах багш нарыг чадавхжуулах сургалтыг 2 үе шаттай зохион байгуулж байна.
 Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн хэвлэгдэн гарсан бөгөөд түгээлтийн ажил хийгдэж байна.
Цахим тоног төхөөрөмжийн бэлэн байдал хангагдсан. /Цахим анги-891, таблет-30298, ухаалаг самбар-2543/
Сургалтыг Боловсролын ерөнхий газар, IE
Previous Post

А.Амартүвшин: Өнөөдөр тавилга, тоног төхөөрөмжгүй шинэ 16 сургууль, 20 цэцэрлэг байна

Next Post

Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ

Next Post
Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ

Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Японы Кавасаки галт тэрэгний буудал орчимд нэгэн этгээд үл мэдэгдэх химийн бодис шүршжээ

Японы Кавасаки галт тэрэгний буудал орчимд нэгэн этгээд үл мэдэгдэх химийн бодис шүршжээ

2026-05-11
НИТХ-ын ээлжит хуралдааныг ирэх баасан, даваа гарагт хийхээр товложээ

НИТХ-ын ээлжит хуралдааныг ирэх баасан, даваа гарагт хийхээр товложээ

2026-05-11
Туулын хурдны замын ажлыг нууцаар явуулж байжээ

Туулын хурдны замын ажлыг нууцаар явуулж байжээ

2026-05-11
16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 1 цагийн хугацаатай завсарлаж дууслаа

16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 1 цагийн хугацаатай завсарлаж дууслаа

2026-05-11
Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд цахилгаан дугуй, скүүтер худалдааны дэлгүүр шатжээ

Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд цахилгаан дугуй, скүүтер худалдааны дэлгүүр шатжээ

2026-05-11
БЗД-ийн засаг дарга Г.Жаргалсайханыг Т.Даваадалайгийн оронд томилжээ

БЗД-ийн засаг дарга Г.Жаргалсайханыг Т.Даваадалайгийн оронд томилжээ

2026-05-11
Бусдын гарт амиа алдсан 16 настай охины давж заалдах шатны шүүх хурал болж байна

Бусдын гарт амиа алдсан 16 настай охины давж заалдах шатны шүүх хурал болж байна

2026-05-11
Жүжигчин О.Дөлгөөн Алтан ургийн гүнж, Цагаадайн улсын Монгол хатан Сарай Мульк Ханым-ын дүрд тогложээ

Жүжигчин О.Дөлгөөн Алтан ургийн гүнж, Цагаадайн улсын Монгол хатан Сарай Мульк Ханым-ын дүрд тогложээ

2026-05-09
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татдаг Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

Бага насны хүүхдийг садар самуунд уруу татдаг Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

2026-05-09
“Хөөрхөн зүрх” ТББ сэтгэлзүйн зөвлөгөө заслын үйлчилгээгээ зогсооход хүрчээ

“Хөөрхөн зүрх” ТББ сэтгэлзүйн зөвлөгөө заслын үйлчилгээгээ зогсооход хүрчээ

2026-05-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.