• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хүн дүрст роботуудын дэлхийн спортын наадам эхэлжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-15
Ангилал: Дэлхий
Хүн дүрст роботуудын дэлхийн спортын наадам эхэлжээ

БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 15 /Xinhua/. Хүн дүрст роботуудын дэлхийн анхны спортын наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо пүрэв гарагт эхэлж, ийм төрлийн роботуудын ухаалаг шийдвэр гаргах, хамтран ажиллах зэрэгт гарсан дэвшилтэт ололт амжилтуудыг харуулж байна.

Тус наадамд АНУ, Герман, Итали зэрэг 16 орны 280 баг баасан гаргаас ням гараг хүртэл Үндэсний тэшүүрийн зууван талбайд өрсөлдөнө. Оролцогчид гүйлт, уртын харайлт, чөлөөт дасгал, хөл бөмбөг зэрэг спортын уралдаан тэмцээнүүдийг багтаасан 26 төрөлд оролцохоос гадна янз бүрийн нөхцөл байдалд бараа материал зөөх, эм ангилах, цэвэрлэгээ хийх зэрэг ур чадварт суурилсан даалгавруудыг гүйцэтгэнэ.

Бээжин хотын Эдийн засаг, мэдээллийн технологийн товчооны Ли Ечуан хэлэхдээ, энэхүү арга хэмжээ нь хүн дүрст роботуудын хамгийн сүүлийн үеийн ололт амжилт, хэрэглээний чадварыг өндөр шалгуураар нэвтрүүлэхийн тулд хүн төрөлхтний өрсөлдөөнт спортын хэлбэрийг ашиглаж байгаагаараа онцлогтой гэв.

“Бид хүн дүрст роботуудыг лабораториос үйлдвэр, эмнэлэг, гэр ахуй болон бусад нөхцөл байдалд бодит амьдрал дээр ашиглах боломжийг бодитойгоор ахиулна гэдэгт найдаж байна. Энэ бол роботуудыг бөөнөөр үйлдвэрлэхэд шаардлагатай чухал алхам юм” гэж Бээжин хотын засаг захиргааны зөвлөхүүдийн албаны гишүүн Ли Жики ярьжээ.

Энэхүү спортын наадам 2025 оны наймдугаар сарын 8-нд “Роботуудыг илүү ухаалаг болгох нь” сэдвийн дор эхэлсэн Дэлхийн роботын бага хурлын дараа болж байна.

Эх сурвалж: Монцамэ

Previous Post

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн хүн амын нарийн ногооны хэрэгцээг дотоодод тариалах цогц төслийн хүрээнд КОЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзав

Next Post

Өнөөдөр 2025.08.15-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин нар уулзана

Next Post
Өнөөдөр 2025.08.15-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин нар уулзана

Өнөөдөр 2025.08.15-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин нар уулзана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СХД-ийн татварын хэлтэс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

СХД-ийн татварын хэлтэс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

2026-05-06
Богд уулруу алхаж буй иргэдийг ил гал түлж хоол, цай хийхгүй байхыг анхааруулав

Богд уулруу алхаж буй иргэдийг ил гал түлж хоол, цай хийхгүй байхыг анхааруулав

2026-05-06
X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан, шинэ өнгө төрхтэй болгож өгчээ

X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан, шинэ өнгө төрхтэй болгож өгчээ

2026-05-06
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэл өглөө

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэл өглөө

2026-05-06
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ

“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ

2026-05-06
Ц.Идэрбат: Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэнэ

Ц.Идэрбат: Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэнэ

2026-05-06
Шүүгдэгч М.Батчулууныг ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРТАЙ гэж дүгнэжээ

Шүүгдэгч М.Батчулууныг ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРТАЙ гэж дүгнэжээ

2026-05-06
УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа

2026-05-06
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-06
АН-ын генсекээр Д.Амарбаясгаланг сонгох санал хураалтыг хүчингүй болгов

АН-ын генсекээр Д.Амарбаясгаланг сонгох санал хураалтыг хүчингүй болгов

2026-05-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.