• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Лууль, шарилжны төрлийн ургамлын цэцгийн тоос агаарт дэгдэх хугацааны урьдчилсан мэдээ – ургамлын тоосны харшилаас сэргийлцгээе.

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-12
Ангилал: Тод мэдээ, Эрүүл мэнд
Лууль, шарилжны төрлийн ургамлын цэцгийн тоос агаарт дэгдэх хугацааны урьдчилсан мэдээ – ургамлын тоосны харшилаас сэргийлцгээе.

Цэцэгт ургамлын тоосовчийн бөөгнөрлийг ургамлын тоос буюу эр бэлгийн эс гэнэ. Тоос хүртээгч шавжийг өөртөө татахын тулд цэцэгт ургамал олон жилийн хувьслын явцад маш амтлаг, тэжээллэг тоосыг гаргадаг. Ургамлын тоос, тоосонцрын харшил нь дэлхий даяар олон сая хүмүүст нөлөөлдөг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тооцоолсноор дэлхий дээр 400 сая хүн харшлын ринит (Хамрын ханын салст үрэвсэх), 300 сая хүн Гуурсан хоолойн багтраа буюу астма өвчнөөр шаналж байна (Pawankar, R., 2014). Шарилжийн цэцгийн тоос нь агаарт хэдэн мянган миль зайд тээвэрлэгдэх боломжтой бөгөөд шарилж лууль ургадаггүй газарт хүртэл шинж тэмдэг үүсгэх боломжтой байдаг. Европт шарилжийн цэцгийн тоос 2050 он гэхэд дөрөв дахин өсөх магадлалтай байна (Chen K-W et al. Int Arch Allergy Immunol 2018).

Агаараас ургамлын тоос уулын ойт хээрийн тойрогт судалсан дүнгээс үзэхэд, тус тойрогт агаарт тохиолдох ургамлын тоос улирал, сар, өдрөөр өөрчлөгдөж байв. Агаарт Sаliх (бургас), Рорulus (улиас), Веtulа (хус), Рinus, Ulmus зэрэг мод сөөг, Роасеае, Рinасеае, Веtilасеае, Sаliсасеае, Rаnunсulасеае, Роlygоnасеае, Ulmасеае, Рараvегасеае, Саrуорhуlасеае, Fаbасеае, Lеgyminасеае зэрэг овог төрлийн тоосны мөхлөгүүд тодорхойлогдож, Аrtеmisia, Сhепороdium, төрлийн тоос тодорхойлогдсон байна.

Мөн Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар нийт ургамлын тоосны 34,4%-ийг Аrtemisia, 15%-ийг Роасеае, 14%-ийг Chenороdium, 11%-ийг Рinus, 9,6%-ийг Рорulus, 7,5%-ийг Веtulа, 2,3%-ийг Larix, 0,1-1,0%-ийг Rаnunсulасeае, Роlygonасеае, Ulmасеае, Рараvегасеае, Саrуорhуlасеае, Fаbасеае, Legyminaсеае эзэлж байна (Зураг 1).

Цаг агаарын нөхцөл байдал нь ургамлын цэцгийн тоос, түүний тархалтад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд Монгол оронд харшил үүсгэгч – агаар дахь ургамлын цэцгийн тоосны дэгдэж эхлэх, хамгийн их утгадаа хүрэх хугацааг урьдчилан мэдээлэх, тархалтыг зураглах нь ургамлын тоосонд өртөмхий, харшилтай хүмүүст түүнээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалахад нэн чухал юм.

Иймээс энэ жилийн бодит цаг агаарын болон цаашдын цаг уурын урьдчилан мэдээнд тулгуурлан лууль, шарилжийн төрлийн ургамлын цэцгийн тоос агаарт дэгдэх хугацааны урьдчилсан мэдээг олон хүн суурьшсан бүс нутгууд болох Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон аймгуудын төвүүдээр гарган ургамлын тоосонд өртөмхий, харшилтай хүмүүст түүнээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Лууль, шарилжийн төрлийн (хөл газрын) ургамлын цэцгийн тоос агаарт дэгдэх хугацааны урьдчилсан мэдээг тоймлон бичвэл: Завханы Улиастай, Увсын Улаангом, Баян-Өлгийн Өлгий –д 7 дугаар сарын 20-ноос, Архангайн Эрдэнэбулган, Хөвсгөлийн Мөрөн, Баянхонгор, Өвөрхангайн Арвайхээр, Говь-Алтайн Алтай, Ховдын Жаргалантад 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 5 үед, Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Чингис, Дархан, Төвийн Зуунмод, Улаанбаатар, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн Сүхбаатарт 8 дугаар сарын 8-наас 15-ны үед, Дорноговийн Сайншанд, Өмнөговийн Даланзадгад, Дорнодын Чойбалсанд 8 дугаар сарын 18-наас хойш цэцэглэж, цэцгийн тоосоо гөвөх төлөвтэй байна.

Previous Post

Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Next Post

“Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна

Next Post
“Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна

“Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-25
1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

2026-04-24
Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

2026-04-24
Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

2026-04-24
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2026-04-24
“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

2026-04-24
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

2026-04-24
Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

2026-04-24
Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

2026-04-24
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

2026-04-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.