• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Samsung шинэ Note 9 ухаалаг гар утсаа танилцууллаа

Дорж Нийтэлсэн: Дорж
2018-08-11
Ангилал: Дэлхий
Samsung шинэ Note 9 ухаалаг гар утсаа танилцууллаа

Ухаалаг гар утасны хамгийн том үйлдвэрлэгч Samsung компани шинэ Galaxy Note 9 гар утас болон Galaxy брендийн  бугуйн ухаалаг цаг болон Galaxy Home нэртэй спикерээ тус тус танилцууллаа.

Note 9 гар утас наймдугаар сарын 24-нд худалдаанд гарах ч өнөөдрөөс эхлэн урьдчилан захиалж болох аж. Өмнөх загваруудтайгаа адилхан мэт харагдах ч 6.4 инчийн илүү том дэлгэцтэй ба бусад Galaxy утаснуудын адил усанд тэсвэртэйгээс гадна утасгүй цэнэглэгддэг байна.

Note 9 ухаалаг гар утасны хамгийн шинэлэг зүйл нь бүх л өдрийн турш цэнэгээ барих чадвар, ухаалаг камер ба мөн тус гар утсыг авсан хэрэглэгчид дэлхийд алдартай Fortnite компьютер тоглоомыг утсан дээрээ тоглох боломжтой болох гэнэ.

Ухаалаг камер нь хиймэл оюун ухаан ашиглан хэрэглэгчийн авах гэж бүй зүйлсийг танин, автоматаар өнгө, дүрсний контраст, гэрэл зэргийг тааруулах ба хэрэглэгчдэд фильтр ашиглах шаардлага гарахгүй гэнэ.

Цэнэгээ удаан барих чадвар нь гар утас  хэрэглэгчдийн дунд өндрөөр үнэлэгддэг билээ. Шинэ Note 9 нь нэг өдрийн турш цэнэгээ барина хэмээн Samsung компаниас амлаж байна. Note 7 утсанд асуудал үүсч, цэнэглэх явцад хэт халах, шатах тохиолдол гарсанаас хойш Samsung компани шинээр гарч буй утасны цэнэгийн аюулгүй байдлыг шалгах 8 алхмыг нэвтрүүлсэн ба Note 8 гар утасны цэнэгт асуудал үүссэн тохиолдол бүртгэгдээгүй билээ.

Түүнээс гадна шинэ Note 9 гар утасны багтаамж нэмэгдэн, хэрэглэгчдийн гар дээр  128 GB, 512 GB багтаамжтайгаар очих аж.

Note загварын салшгүй нэг хэсэг болсон S Pen шар, нил ягаан зэрэг илүү тод өнгөтэй болсон ба утсаа алсаас удирдах гэнэ. S Pen-ээрээ 9 хүртэлх метрийн зайнаас утасныхаа хөгжмийг тавих, селфи хийх, Power Point танилцуулганыхаа хуудсыг солих боломжтой аж.

Note 9 гар утасны үнэ 999.99 ам. Доллараас эхэлж байгаа ба 512 GB-тайг 1249.99 ам. доллараар авах боломжтой гэнэ.

Samsung Galaxy ухаалаг шинэ цагны хувьд нь эрүүл мэнд, фитнесс, нойр хянах программтайгаас гадна цаган дээрээсээ е-мэйл, хуанли шалгаж болох гэнэ. Түүнчлэн 3-р үеийн Apple Watch цэнэгээ нэг л өдөр барьдаг бол Samsung-н шинэ цаг 4 өдөр  барих аж.

Previous Post

Хүн амины хэрэгт холбогдсон газрын даргыг цагдан хорилоо

Next Post

ОХУ-ЫН ХИЙМЭЛ ДАГУУЛ “СЭЖИГТЭЙ” БАЙГААГ АНУ МЭДЭГДЛЭЭ

Next Post
ОХУ-ЫН ХИЙМЭЛ ДАГУУЛ “СЭЖИГТЭЙ” БАЙГААГ АНУ МЭДЭГДЛЭЭ

ОХУ-ЫН ХИЙМЭЛ ДАГУУЛ “СЭЖИГТЭЙ” БАЙГААГ АНУ МЭДЭГДЛЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

2026-02-04
Багш, эмч нарын төлөөлөл шаардлагатай тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, зохион байгуулалттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэв

Багш, эмч нарын төлөөлөл шаардлагатай тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, зохион байгуулалттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэв

2026-02-04
Олон Улсын парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хорооны ерөнхийлөгчөөр О.Номинчимэг сонгогдлоо

Олон Улсын парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хорооны ерөнхийлөгчөөр О.Номинчимэг сонгогдлоо

2026-02-04
Жилд долоон сая хорт хавдрын тохиолдлоос урьдчилан сэргийлэх боломжтой

Жилд долоон сая хорт хавдрын тохиолдлоос урьдчилан сэргийлэх боломжтой

2026-02-04
“Улаанбаатар кап” тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ

“Улаанбаатар кап” тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ

2026-02-04
Боловсролын сайд П.Наранбаяр Өвөрхангай аймгийн  сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

Боловсролын сайд П.Наранбаяр Өвөрхангай аймгийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

2026-02-04
КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНГИЙН 2026 ОНЫ СОНГОН  ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНГИЙН 2026 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

2026-02-04
Ажилгүйдлийн даатгалын сангийн гүйцэтгэлд иж бүрэн дүн шинжилгээ хийнэ

Ажилгүйдлийн даатгалын сангийн гүйцэтгэлд иж бүрэн дүн шинжилгээ хийнэ

2026-02-04
Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хассан

Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хассан

2026-02-04
АНУ-ын хөлөг рүү ойртсон Ираны дроныг буудаж унагаажээ

АНУ-ын хөлөг рүү ойртсон Ираны дроныг буудаж унагаажээ

2026-02-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.