• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг зодох зориг Б.Энхбаяраас л гарч байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-04-17
Ангилал: Бусад мэдээ, Улс төр
Бүтээмжийн менежер гэх албан тушаалыг Б.Энхбаяр гишүүн улс төрийн авлига гэлээ

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын үг, үйлдэл сүүлийн үед улс төрийн хүрээнийхний анхааралд байна. Тэрээр өнөөдөр Монголын төрийн өндөр эрх мэдэлд байгаа хоёр субьектыг зэрэг зодоод удлаа. Эхнийх нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байдаг. Б.Энхбаяр түүнийг УИХ-ын хуралдаанууд дээр, цахим сүлжээнд, хэвлэлд гээд ярих боломжтой суваг-уудаар чөлөөтэй шүүмжилдэг.

Жишээ нь, УИХ дээр …Парламент бол дээрээ ямар нэгэн даргатай бус Монголын ард түмэн гэсэн ганцхан даргатай, олон ургальч үзэлтэй, ардчилсан тогтолцооны баталгаа болсон бүтэц. УИХ-ын дарга маань их олон ажлын хэсэг байгуулсан. Одоо бараг 60 хүрсэн байх. Энэ нь Байнгын хороодыг хүчгүй сул болгож байна.

Урьд нь ажлын хэсэгт оруулах асуудлаар тухайн гишүүнээс нь асууж шийддэг байсан юм. Гэтэл надтай огт ярилцахгүйгээр намайг долоон ажлын хэсэгт оруулсан байна лээ. Бас би хоёр ажлын хэсгийг ахалж байгаа юм билээ. Тухайлбал, Тендерийн хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа юм билээ. Би энэ хуулийг эсэргүүцсэн болохоос ажлын хэсгийг нь ахалъя гэж ерөөсөө хэлээгүй. УИХ бол даргын тушаал шийдвэрээр ажилладаг байгууллага биш. Юун дээр ажиллах, ажиллахгүйг ч дарга заах ёсгүй. Ингэж ажлын хэсэгт оруулж байгаа хэрнээ найман жилийн турш судалгааг нь хийсэн төрийн өмч, компанийн засаглэлын асуудлаарх ажлын хэсэгт оруулахгүй юм. Асуудалд үзэмжээр хандаад байгаа юм уу хэмээн ярьж, цахим сүлжээнд…Нүүрсний хулгайг илчилж сонсгол хийж, түүний дагуу гарсан УИХ-ын тогтоолыг гурван сарын турш хэрэгжүүлэхгүй, холбогдох Засгийн газрын тогтоолын төслийг санаачилж Засгийн газраар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэлдээ ЗГХЭГ-ын дарга тайлбар хийвэл зохино. Үндсэн хуульд зааснаар, Засгийн газар хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцна. Нүүрс ярихаар гурил яриад бултаад байх шаардлагагүй гэж бичдэг. Энэ мэтээр…ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан,…УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэж байгаад олон зүйлийг ярьсан байдаг. Дараагийнх нь Засгийн газар болсон байна.

Тэрээр цахим сүлжээнд …Засгийн газрын томилсон албан тушаалтнуудыг харахад дийлэнх нь хамтарсан гэх халхавчаар Женко Х.Баттулгын туслахаас эхлээд ойрын хүрээллийн хүмүүсийг гол албан тушаалд тавьсан байна.

Үндэстэн дамнасан мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжтэй асуудал нь өдөр бүр ил болж буй бөгөөд өөрийг нь дагасан бараг бүх хүн нь гэмт хэрэгт холбогдож өөрөө дандаа хуулийн хариуцлагаас зугтдаг энэ этгээдийн гар хөлүүдийг МАНай намын олонхийн Засгийн газар өөгшүүлж буйг гайхаж байна. Женкогийн Засгийн газар нэгэнт болсон байна. Зэвүү хүрч байна.

Улс орныг 15 давхраас удирдаж буй гэх яриа худлаа биш болж таарч байна. Нэн даруй энэ танхайрлаа зогсоохыг шаардаж байна. гэжээ. Ер нь бол, УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг зодох зориг ийм байдлаар Б.Энхбаяраас л гарч байна.

Дашрамд, Б.Энхбаярын улс төрийн түүх нь 2011 оноос эхэлдэг. Тэр жил МАН-ын дарга Сү.Батболдын зөвлөх болоод 2013 оныг хүртэл ажилласан. 2014- 2016 онд МАН-ыг цөөнх байхад УИХ дахь бүлгийнх нь зөвлөх байсан. 2016 онд МАН ялсны дараа ХЗДХ-ийн дэд сайд болсон. 2018 оныг хүртэл дэд сайд байсан. Ингээд 2020 онд УИХ-ын гишүүн болж байв.

Б.ОЧИР

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Previous Post

Бөхчүүдийн чансааг М.Лхагвагэрэл заан тэргүүлж эхэллээ

Next Post

Украины няцаалттай тулгарсан Оросын түрэмгийлэл алхам тутамдаа гацаж байна

Next Post

Украины няцаалттай тулгарсан Оросын түрэмгийлэл алхам тутамдаа гацаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.