• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Аса аварга амлалтаа хэзээ биелүүлэх вэ?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-04-14
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Спорт
Аса аварга амлалтаа хэзээ биелүүлэх вэ?
Монголын циркчид тоглолт хийх байргүйгээс гудамж-нд тоглолтоо хийх гэж байна. Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025 оны дөрөвдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд өдөр бүр Сүхбаатарын талбайн асарт тоглох гэнэ. Тоглолт үнэ төлбөргүй болох бөгөөд Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчид циркийн олон төрлийн үзүүлбэрээ иргэдэд нээлттэй толилуулах аж. Яг жилийн өмнө мэргэжлийн сүмо бөхийн Их аварга, Асашёорюү Д.Дагвадорж Монгол циркийн 80 жилийн ойг нөхөн тэмдэглэнэ гэдгийг хэлж байсан юм. Гэтэл таван жилийн дараа 2025 онд циркчид ойн баяраа тэмдэглэх өөрсдийн гэсэн байргүй байгаа нь харамсалтай.
Монгол Улсын консерваторийн циркийн тэнхмийн оюутан, сурагчид нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах хувийн зааланд бэлтгэлээ хийж байна. 
Тэд өмнө нь Монголдоо цор ганц, олон улсын стандартад нийцсэн барилга буюу Аса циркэд бэлтгэл сургуулилалт хийж, түрээсэлдэг байсан. Гэвч өнгөрсөн дөрвөн жил сарын 15 сая төгрөгөөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах хувийн байр түрээсэлж байгааг багш нар нь хэлсэн юм. Хувийн заал нь цахилгаанаар халдаг учраас түрээсийн төлбөрөө 30 хувиар нэмэхээс өөр аргагүй байдалд хүрсэн байна.
Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль буюу бидний хэлж заншсанаар хуучин циркийн 80 жилийн ой 2020 онд тохиож байв. Циркийн уран бүтээлчид 2020 оны аравдугаар сарын 9-нь түүхт ойн талаар хэвлэлийн хурлыг хийж, явуулын асарт баярын тоглолтоо хийх гэж байгаагаа дуулгаж байсан юм. Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн хувьчлалын гэрээнд үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийснээр Аса групп энэ барилгыг эзэмшин, Монголын үндэсний циркийг байгуулсан. Гэтэл 2020 оноос түүхэн дурсгалт барилгыг засварлаж, нэрийг нь Аса арена болгон өөрчилсөн. Шинэ байгууламжийн нэг өдрийн түрээс нь 55 сая төгрөгийн үнэтэй. Дээр нь циркийн нэрийг арена болгон өөрчилж, барилгаа циркчдэд дахин түрээслүүлэх нь юу л бол гэдгийг зарим уран бүтээлчид хэлж байна. 
УЛСЫН ЦИРК НЬ АРХИТЕКТУР УРЛАГИЙН ӨВӨРМӨЦ БАЙГУУЛАМЖ ЮМ 
Тэртээ 1971 онд одоогийн улсын циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг. 
Тэрбээр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар гуай 1968 оны арванхоёрдугаар сард намайг дуудан, Улсын циркийн барилга хариуцсан архитектороор томилсон. Тухайн үед Соёлын яамны сайдаар С.Сосорбарам гуай, циркийн даргаар С.Сосор гуай нар ажиллаж байлаа. Тэр үеийн Улаанбаатар хот 180-аад мянган хүн амтай, ганц гудамжтай Эсгий хот нэрээсээ салаагүй байлаа. Миний бие 1968 оны эцсээр Румын улсад албан томилолтоор очиж, Бухарест хотын зураг төслийн институтын архитектор Н.Берхович тэргүүтэй мэргэжилтнүүдтэй олон удаа уулзан, Монголын циркийн барилгын зураг төслийг манай орны онцлогт тохируулан гаргасан. 
Румын улсын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод Улсын циркийн шинэ барилгыг барих асуудлыг хоёр тал харилцан тохиролцсон. Тэр үеийн гурван сая рубль гэдэг нь ойролцоогоор тухайн үеийн ханшаар 23.4 сая төгрөг буюу 7.4 сая ам.доллар юм болов уу.

Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн байв. Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж, хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон тухай ярьсан байдаг.

Эх сурвалж: news.mn

Previous Post

Ishowspeed-ийн Монголоос хийсэн бичлэгийг 6,000,000 удаа тоглуулжээ

Next Post

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд

Next Post
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.