• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Жүжигчин Ким Сэ Роныг амиа хорлосон гэж таамаглажээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-02-17
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий, Урлаг
Жүжигчин Ким Сэ Роныг амиа хорлосон гэж таамаглажээ

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сэ Рон Сөүл дэх гэрээсээ нас барсан байдалтай олдсон гэж тус улсын цагдаагийн байгууллага мэдэгдэв. Түүнийг Сонсу-донг дүүрэг дэх гэрээс нь Ням гаригийн 16:55 цагт найз нь олсон байна. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, ослын болон хүний оролцоотой гэх шинж тэмдэг илрээгүй тул нас барсан шалтгаан нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа юм.

Гэсэн хэдий ч 24 настай жүжигчин бүсгүй амиа хорлосон байж болзошгүй гэж шүтэн бишрэгчид нь үзэж буй.

Сөүл хотод төрсөн Ким Сэ Рон 2009 онд буюу найман настайдаа A Brand New Life кинонд тоглосноор урлагийн замналаа эхэлж, Каннын кино наадамд оролцож байсан авъяаслаг залуу жүжигчин байв. Мөн дараа жил нь Өмнөд Солонгост хамгийн их ашиг олсон гэгддэг The Man from Nowhere 2012 онд триллер төрлийн The Neighbour зэрэг кинонд тоглож, шилдэг жүжигчин шагналыг хүртэж байжээ. Бусад онцлох дүрүүдийг нь дурдвал 2014 онд гарсан A Girl at My Door кино, 2016 онд Mirror of the Witch зэрэг олон ангит кинонд тоглож байжээ.

Тэрээр 2022 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хэргийн улмаас олны шүүмжлэлийг хүртээд байв. Улмаар 2023 оны дөрөвдүгээр сард 20 сая вон буюу 13 сая ам.доллараар торгуулж байжээ. Ким Сэ Рон тус онд Netflix-ийн олон ангит Bloodhounds кинонд тоглосон нь түүний хамгийн сүүлийн оролцсон уран бүтээл юм. Variety-ийн мэдээлснээр, түүний ихэнх ажил согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж цуцлагдсан байна. Тухайн үед олон нийтийн шүүмжлэл хэт их байсан тул Ким Сэ Рон хэсэг хугацаанд нам гүм байсан юм.

Түүнтэй хамт 2018 онд The Villagers кинонд тоглож байсан Ким Мин Че эмгэнэл илэрхийлж, Ээжийн чинь дүрд орж, чамтай хамт зураг авалтад оролцож байсандаа үнэхээр их аз жаргалтай байсан шүү. Амар амгалан тайван нойрс доо гэж цахим хуудаснаа нийтэлсэн байна. Мөн Ким Сэ Рон нас барсан гэдгийг мэдсэн дариудаа жүжигчин Со Е Жи, Со Ха Жун, Ким О Вин нар хонин нүдэн цэцгийн зургийг цахим хуудаснаа нийтэлж эмгэнэл илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC, THE KOREA TIMES

Previous Post

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Феминист гадаад бодлогын сүлжээ-ний уулзалтад оролцов

Next Post

С.Ганбаатар: Цахилгаан, дулааны үнийг үндэслэлгүй өсгөсөн Засгийн газарт хариуцлага тооцно

Next Post
С.Ганбаатар: Цахилгаан, дулааны үнийг үндэслэлгүй өсгөсөн Засгийн газарт хариуцлага тооцно

С.Ганбаатар: Цахилгаан, дулааны үнийг үндэслэлгүй өсгөсөн Засгийн газарт хариуцлага тооцно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

2026-06-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

2026-06-08
БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

2026-06-08
Зургаадугаар сарын 15-наас эхлэн 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

Зургаадугаар сарын 15-наас эхлэн 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

2026-06-08
ХӨСҮТ: Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

ХӨСҮТ: Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

2026-06-08
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

2026-06-08
Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

2026-06-08
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-06-08
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-08
Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.