• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сар шинийн барилдаантай хоёрдугаар сар

Ч.Бэлгүүтээ Нийтэлсэн: Ч.Бэлгүүтээ
2025-01-31
Ангилал: Бусад мэдээ, Спорт
Сар шинийн барилдаантай хоёрдугаар сар

Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваариа албан ёсоор зарлалаа.

Энэ сард монгол түмний уламжлалт цагаан сарын барилдаан болдгоороо онцлогтой. Тиймээс бөх сонирхогчид хоёрдугаар сарын барилдаануудыг тэсэн ядан хүлээдэг билээ. Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан ирэх сарын 20-ноос эхэлнэ. Тэгвэл улс, аймгийн цолтнууд оролцсон дөрвөн барилдаан энэ сард бөх сонирхогчдыг хүлээж байна.

Үүнээс гадна хоёрдугаар сарын нэгэн сонирхолтой үйл ажиллагааг анх удаа зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран “Өвлийн нүүдэлчин-2025” наадмыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Хоёрдугаар сарын 16-23-нд өдөр бүр 11:00-16:00 цагийн хооронд болох “Тэмээн жингийн бөхчүүд” өдөрлөгт улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцох ажээ.

Хоёрдугаар сарын барилдааны дэлгэрэнгүй хуваарийг танилцуулъя.

Хоёрдугаар сарын 2

Хавдрын эсрэг зөвлөлийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан /11:00 цагт/

Хоёрдугаар сарын 8

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Хоёрдугаар сарын 9

“Баянзүрх хайрханы хишиг” улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Хоёрдугаар сарын 15

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан улсын начин Д.Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан

Хоёрдугаар сарын 20

Сар шинийн баярт зориулсан өсвөрийн барилдаан /3 насны ангиллаар, 11:00 цагт/

Хоёрдугаар сарын 23

Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн шагайн харваа /09:00 цагт/

Хоёрдугаар сарын 24

Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /11:00 цагт/

Хоёрдугаар сарын 25

Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан /11:00 цагт/

Хоёрдугаар сарын 26

Битүүний өдрийн  барилдаанд оролцох  эрх авах аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн урьдчилсан  шатны барилдаан. /Хоёр давсан 200 бөх болон чансаагаар оролцоно, 13:00 цагт/

Хоёрдугаар сарын 27

Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 1 болон 2-ын даваа /13:00 цагт/

Хоёрдугаар сарын 28

Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа /13:00 цагт/

Эх сурвалж: МОНЦАМЭ

Previous Post

АНУ-д осолдсон онгоцонд Оросын уран гулгалтын тамирчид байжээ

Next Post

Хаврын улиралд цаг агаар ямар байх вэ?

Next Post
Хаврын улиралд цаг агаар ямар байх вэ?

Хаврын улиралд цаг агаар ямар байх вэ?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эмээлт эко АҮП-ийн төслийн хүрээнд 24МВт хүчин чадалтай Дулааны цахилгаан станц болон Бохир ус цэвэрлэх байгууламжийн шав тавьлаа

Эмээлт эко АҮП-ийн төслийн хүрээнд 24МВт хүчин чадалтай Дулааны цахилгаан станц болон Бохир ус цэвэрлэх байгууламжийн шав тавьлаа

2025-12-17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх гэрээг  байгуулжээ

“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх гэрээг байгуулжээ

2025-12-17
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд нэгтгэж, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв болгон өөрчлөн зохион байгуулна

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд нэгтгэж, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв болгон өөрчлөн зохион байгуулна

2025-12-17
Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ

Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ

2025-12-17
Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ

2025-12-17
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2025-12-17
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2025-12-17
Шуугианд идэгдэж, гол зүйлээ ч анхаарч чадахгүйд хүрсэн сайхан сэтгэлт Монгол

Шуугианд идэгдэж, гол зүйлээ ч анхаарч чадахгүйд хүрсэн сайхан сэтгэлт Монгол

2025-12-16
Дэлхийн байгалийн гамшгийн хохирол 2025 онд түүхэн дээд түвшинд хүрэх төлөвтэй байна

Дэлхийн байгалийн гамшгийн хохирол 2025 онд түүхэн дээд түвшинд хүрэх төлөвтэй байна

2025-12-16
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна

Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна

2025-12-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.