Өчигдөр American Airlines-ын онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолдсон. Нийт 67 хүнээс амьд гарсан хүн байхгүй хэмээн мэдээлж буй. Тус онгоцонд зорчиж явсан хүмүүсийн дунд Оросын уран гулгалтын тамирчид байсныг ОХУ-ын төв хэвлэл мэдээллээ.
Тодруулбал 1994 онд болсон ДАШТ-ний хосын төрөлд түрүүлж байсан Евгения Шишкова, Вадим Наумов нар тус онгоцоор зорчиж явсан гэв. Хосууд 1998 онд АНУ руу нүүж, 2017 оноос Бостон дахь уран гулгалтын клубийн дасгалжуулагчаар ажиллаж байсан аж.
АНУ-ын Уран гулгалтын холбоо American Airlines-ийн онгоцонд хэд хэдэн тамирчин, дасгалжуулагч болон албаны хүмүүс байсан гэдгийг мэдээлсэн. Тэд Канзас мужийн Вичита хотод болсон арга хэмжээнд оролцсоны дараа Вашингтон руу буцаж байжээ. Оросын Уран гулгалтын холбоо “Эмгэнэлт явдалд гүнээ цочирдож, гашуудаж байна” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times












Сэтгэгдэл бичих