АНУ-ын Миннесота мужийн Стиллуотер хотод цасан баримлын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 15-19-ний хооронд зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Ц.Батмөнх, Б.Говьсайхан, А.Ихбанди нар тэмцээнд тэргүүлж, “Цасан баримлын дэлхийн аварга” боллоо.

Тэд “Дуу хоолой” гэх бүтээлийг сийлсэн бөгөөд “Дэлхийн цасны баяр”-т түрүүлсэн анхны монгол баг болж байна.

Цасыг гайхалтай бүтээл болгон хувиргаж, өөрсдийн авьяас чадвар, бүтээлч байдал, багаар ажиллах чадварыг харуулсан монгол уран бүтээлчдэдээ халуун баяр хүргэе.













Сэтгэгдэл бичих