• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Суданы армийн командлагчийн эсрэг АНУ хориг арга хэмжээ авчээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-01-17
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий, Улс төр
Суданы армийн командлагчийн эсрэг АНУ хориг арга хэмжээ авчээ

Суданы зэвсэгт хүчний командлагч Абдель Фаттах аль-Бурханы эсрэг хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ АНУ пүрэв гарагт мэдэгджээ.

Дэлхийд хамгийн том дүрвэгсдийн хямралыг үүсгэсэн мөргөлдөөний үеэр хүмүүнлэгийн тусламжийг хаан боогдуулж, сургууль, зах, эмнэлэг рүү халдсан хэрэгт Суданы армийн удирдагчийг буруутгасан байна. “А.Бурхан хэлэлцээ хийх, хурцадмал байдлыг намжаахын оронд тулааныг зогсоох олон улсын энхийн хэлэлцээнд оролцохоос татгалзсан” гэж АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурджээ.

Үүний хариуд Суданы армиас хамааралтай Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ, уг хориг арга хэмжээг “ёс суртахуунгүй”, “шударга ёс, ил тод байдлын үндэслэлгүй” хэмээн тодорхойлсон байна. А.Бурхан хоморголон устгах хуйвалдаанаас Суданы ард түмнийг хамгаалж байна гэж тус яам мэдэгдээд, алдаатай шийдвэрийг төвийг сахисан хэмээн зөвтгөх боломжгүй гэсэн байна.

Энэ талаар мэдээлэл бүхий хоёр эх сурвалж Ройтерс агентлагт пүрэв гарагт мэдээлэхдээ, хориг арга хэмжээний нэг зорилго нь АНУ сөргөлдөгч хүчнүүдийн аль нэг талд орохгүй байгааг харуулах явдал гэжээ. А.Бурханы эсрэг хориг арга хэмжээ авах шийдвэрийг түүний өрсөлдөгч, Шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийг /RSF/ удирддаг Мохамед Хамдан Дагало-д хориг тавьснаас хойш ердөө долоо хоногийн дараа гаргажээ. Америкийн эрх баригчид М.Дагало болон RSF-ийг Суданы Дарфур мужид “геноцид” үйлдсэн гэж буруутгасан байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаасаа удахгүй буух гэж буй Энтони Блинкен мэдэгдэхдээ, эдгээр хориг арга хэмжээ нь ирээдүйн амгалан тайван Судан орныг удирдахад хэн нь ч тохирохгүй гэсэн Америкийн байр суурийг нотлон харуулж байна гэжээ.

Судан улс 2023 оны дөрөвдүгээр сараас хойш дайны хөлд нэрвэгдэж, зэвсэгт мөргөлдөөний улмаас олон арван мянган хүн амиа алдаж, 12 сая гаруй хүн дүрвэж, олон зуун мянган хүн өлсгөлөнд нэрвэгдсэн байна. НҮБ-ын дэмжлэгтэй Хүнсний аюулгүй байдлын санаачилгын мэдээллээр, 24.6 сая гаруй хүн буюу Суданы хүн амын тал орчим хувь нь хүнсний аюулгүй байдалтай холбоотой томоохон эрсдэлд ороод байна.

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 17 /Reuters/.

Previous Post

Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа

Next Post

Тураах ба анорексийг эмчлэх шинэ нээлт хийжээ

Next Post
Тураах ба анорексийг эмчлэх шинэ нээлт хийжээ

Тураах ба анорексийг эмчлэх шинэ нээлт хийжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.