Улаанбаатар хотод метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дагуу инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийх 40 цэгийг өнгөрсөн 2024 оны тавдугаар сард тэмдэгжүүлсэн. Энэ хүрээнд метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд буй.
Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар Метро төсөл дээр Английн Засгийн газар баталгаа гаргахаар болсон гэдгийг мэдэгдлээ.

Тодруулбал, “2024 оны 12 сард ИБУИНВУ-ын Зам тээврийн яамны харьяа, Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьж ашиглалтад оруулсан Cross Rail Int. -тай Улаанбаатар Метро төсөл дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Үүний үр дүнд Английн Засгийн газраас манай төсөлд хөрөнгө оруулалтын баталгаа гаргах албан бичиг ирүүлсэн. Энэ ажилд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа ОБББЭС хатагтай Фиона Блайт танд талархлаа илэрхийлье“ гэлээ.













Сэтгэгдэл бичих