• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сэлбэ, Нарны авто замын зарим хэсэгт жишиг цогц гудамж байгуулна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-10-03
Ангилал: Нийгэм
Сэлбэ, Нарны авто замын зарим хэсэгт жишиг цогц гудамж байгуулна

Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд шинээр авто замын бүтээн байгуулалтыг хийх юм. Тодруулбал, Нарны замын зүүн хэсэгт 3.7 км, Сэлбэ голын баруун эрэгт 2.7 км авто замыг цогц, гудамж замын жишгээр шинээр барихаар газар чөлөөлж байна. Энэ талаар “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн зохицуулагч Х.Булгаагаас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичигт Улаанбаатар хотын холбоос гол замуудыг шинэчлэх зураг төслийг боловсруулсан.

Нарны замын зүүн талаас Амгаланг холбох 3.7 км авто зам барих газрыг чөлөөлж эхэлсэн.

Мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлахад бэлэн болоод байна.

Уг шинэ зам Амгалан орчимд хотын зүүн тийш гарах хөдөлгөөний урсгалыг багасгаж, авто замын сонголтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой зам юм.

Түүнчлэн Сэлбэ голын баруун эрэгт буюу Америк элчингийн зүүн хойно, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүүн талаас Дарь эх, Хайлаастыг холбосон гүүр хүртэл 2.7 км авто замын зураг төслийг боловсруулсан, батлуулах шатандаа явж байна.

Энэ зам холбогдсоноор Арслантай гүүрнээс хойш Долоон буудал хүртэл босоо коридорын авто замын сүлжээ бүрдэх давуу талтай” гэдгийг хэллээ.

Сэлбэ, Нарны зам орчимд барих шинэ авто замуудыг цогц, гудамж замын жишгээр байгуулснаар Улаанбаатар хотын замын сүлжээг өргөтгөх, тухайн орчмын хөдөлгөөний ачааллыг багасгах зэрэг ач холбогдолтой. Эдгээр шинэ замаар иргэд нийтийн тээврээр, унадаг дугуйгаар, явганаар гээд бүх төрлийн хэлбэрээр зорчих боломжтой.

Мөн ногоон байгууламжийг шийдсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй иж бүрэн авто зам байхаар төлөвлөжээ.

Previous Post

Орон нутгийн сонгуулийн санал авах өдөр буюу аравдугаар сарын 11-нд бүх нийтээр амарна

Next Post

“Эмээлт эко” АҮП-ийн Бизнес, инкубатор, үйлдвэр сургалтын төвийг нээлээ

Next Post
“Эмээлт эко” АҮП-ийн Бизнес, инкубатор, үйлдвэр сургалтын төвийг нээлээ

“Эмээлт эко” АҮП-ийн Бизнес, инкубатор, үйлдвэр сургалтын төвийг нээлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааны 53-т бичигдлээ

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааны 53-т бичигдлээ

2026-09-15
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

2026-09-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2026-09-15
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-09-15
“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

2026-09-15
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

2026-09-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээнэ

2026-09-15
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-09-15
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна

2026-09-15
У.Хүрэлсүх: Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

У.Хүрэлсүх: Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

2026-09-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.