• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ц.Гарамжав дээр “бөөгнүүлсэн” хэргүүдийн мөрөөр: Алтны үйлдвэр, уул уурхайн лиценз, Хөгжлийн банк

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-06-26
Ангилал: Нийгэм
Ц.Гарамжав дээр “бөөгнүүлсэн” хэргүүдийн мөрөөр: Алтны үйлдвэр, уул уурхайн лиценз, Хөгжлийн банк

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг мөрдөн шалгаж, “Монполимет” группийн хэд хэдэн дансыг царцаасан асуудлын гол шалтгаан өдгөө ил мэдээлэгдэж эхэллээ.

Энэ нь нэг бус үндэслэл юм. Хамгийн анх Ц.Гарамжавыг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулахад, Хөгжлийн банкны зээлээ зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэх хэргээр мөрдөн шалгаж буйг албаны хүмүүс мэдээлж байсан.

Тэгвэл өдгөө үүнээс гадна “Төрийн нууцыг хууль бусаар олж авсан” гэх хэрэг ч багтсан талаар АТГ-аас зарлаж. Үүний хамт уул уурхайн лицензийг хууль бусаар авсан, Туул голын голдирлыг өөрчилж алт олборлосон, мөнгө угаасан байж болзошгүй, татвар төлөхөөс зайлсхийсэн болон дахин авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

Нэг дор олон хэрэг бөөгнүүлж, шалгах нь сэтгүүлч Н.Өнөрцэцэг дээр давтагдсан кейс. Өөр хоорондоо хамааралгүй хэд хэдэн хэргийг нэгтэн шалгаж байгаад, богино хугацаанд алх цохисноор Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон нь өвөл юм. Түүн дээрх хэргүүдийг нэгтгэсэн, нэгтгэснээс хойш цагдан хорих шийдвэр гаргасан процесс өөрөө нийтлэг жишгээс харьцангуй хурдан явагдсан.

Харин УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав дээр ч нийтдээ 5-6 төрлийн хэрэг ийн бөөгнүүлсэн нь анхаарал татаж байна.

Долоон уул уурхайн лиценз

Түүний холбогдсон хэргийг хөвөрдөх хамгийн ил тод сэжим нь уул уурхайн лиценз байж болно.

АМГТГ-ын нээлттэй мэдээллийн санд, Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан “Монполимет” группийн хүрээнд нийт долоон лиценз байна.

“Монполимет” группийн нэр дээр:

  • Өргөн
  • Тосонгийн дэнж
  • Тосонгийн голдирол
  • Бүдүүн гол

“Монполимет”-ийн охин компани болох “Эхлэл ургац энержи” ХХК-ийн нэр дээр:

  • Урд тарагт (ашиглалтын)
  • Урд тарагт (хайгуулын)
  • Өргөн (лицензийн дугаар “Монполимет”-ийн “Өргөн”-тэй давхцаагүй) гэсэн гурван лиценз байна.

Эдгээр лицензийг хууль бусаар авсан байж болзошгүй гэх үндэслэлийг АТГ-аас шалгаж байгаа.

“Эхлэл ургац энержи” ХХК танилцуулгадаа, АМГТГ-ын Кадастрын хэлтсийн 2016.02.24-ний өдрийн шийдвэрээр “Урд тарагт” ордыг эзэмшиж, хайгуул хийж эхэлсэн талаар мэдээлжээ.

Улмаар өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, 858.4 мян.тн цэвэр гөлтгөнийг улсад бүртгүүлжээ. Гөлтгөнө нь цементийн түүхий эд болдог.

Туул голын голдирол өөрчилсөн гэх асуудал

Харин “Монполимет” групп нь Төв аймгийн Заамар суманд алтны шороон орд бүхий Тосонгийн үйлдвэр ажиллуулдаг. Мөн шохойн чулуу, цахиурлаг түүхий эдийн болон гөлтгөнийн орд эзэмшдэг гэж танилцуулсан байна.

Тосонгийн үйлдвэр нь Төв аймгийн Заамараас гадна Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгийг хамардаг байна. Үүнээс дараагийн, “Туул голын голдирлыг өөрчилж, алт олборлосон” гэх асуудал сөхөгдөнө.

“Алт-1” хөтөлбөрийн хүрээнд энэ төсөл 1996 оноос эхэлж хэрэгжсэн юм байна.

Энэ хүрээнд уснаас алт ялгаж авах технологи буюу “Драг” байршуулж, ажиллуулдаг. Харин драгийг Туул голоос 5 метрийн зайд байршуулсан нь 2018 онд маргаан дагуулж байсан.

“Монполимет”-ийн алт угаах драг

Энэ дагуу Булган аймгийн Бүрэгхангай сум дахь үйл ажиллагааг нь БОАЖЯ-наас шалгаж, 2022 онд зогсоож байж. Тодруулбал, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, голд шороо оруулж усны урсгалд нөлөөлсөн байсныг илрүүлсэн. Тухайн үед зөрчлийг арилгаж, Туул голын хамгаалалтын бүсийг чөлөөлөх мэдэгдэл өгчээ.

“Монполимет” групп нь Тосонгийн үйлдвэрийн хүрээнд нөхөн сэргээлт хийж, хиймэл нуур үүсгэн байгуулснаа сайтдаа тогтмол мэдээлж ирсэн байна.

Тэгэхээр 2022 онд шалгаж байсан асуудал ч өдгөө Ц.Гарамжав дээр “бөөгнүүлсэн” хэрэг дунд багтжээ.

Хөгжлийн банк

Дараа нь Хөгжлийн банкны хэргийг нь харъя.

“Монполимет” ХХК-ийн охин компани болох “Монцемент билдинг материалс” ХХК-ийн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт жилийн 1,000,000 тонн цемент, цементийн клинкер үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын үйлдвэр байгуулах “Монцемент” төсөлд 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас зээл авсан.

Төсөл амжилттай хэрэгжиж, үйлдвэр ашиглалтад орсон.

Мөн “Монполимет” Хөгжлийн банкны зээлээ 2023 онд бүрэн төлж барагдуулсан.

Ингээд харахаар,

  • Уул уурхайн лиценз хууль бусаар авсан гэгдэж буй бодит үндэслэл нь ил болоогүй ч “Монполимет”-ийн эзэмшиж буй алт, гөлтгөнө, цахиурлаг түүхий эдийн орд нь хуулийн дагуу олгогдсон шийдвэртэй
  • Тосонгийн үйлдвэр дэх драгийн технологи нь байгаль орчинд ээлтэй гэгддэг бөгөөд, Туул голын голдиролд нөлөөлсөн гэх асуудлыг 2022 онд шалган, шийдвэрлэж байсан
  • Хөгжлийн банкнаас авсан зээлээр төслөө хэрэгжүүлж дуусаад, эргүүлэн төлсөн зэрэг нөхцөл байдал ИЛЭЭР дүгнэгдэж байгаа юм.

Одоогоор 1996 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа алтны шороон ордын Тосонгийн үйлдвэрийг нь бүрэн зогсоогоод байгаа аж.

Мөн “Монполимет” групп болон түүний охин компаниуд бүхий 17 хуулийн этгээд, тэдний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч таван иргэний арилжааны банкан дахь дансны гүйлгээг хязгаарлажээ. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад 18 дансны хязгаарлалтыг цуцалсан байна. Хэзээ цуцалсан нь тодорхойгүй.

Дээрхээс гадна “Төрийн нууцыг хууль бусаар олж авсан” гэдэг үндэслэл багтсан нь хамгийн анхаарал татаж буй.

Ц.Гарамжавыг XIV Далай ламын тодруулсан Х Богдын эмээ нь гэдгийг олон нийт мэдэж байгаа. Үүнтэй холбогдуулж, эсэргүүцэл ч их явсан. Харин УИХ-ын сонгуультай жил БНХАУ-ын тодорхой нөлөөгөөр Ц.Гарамжавыг ийн гэнэт шалгаж, олон хэрэг “бөөгнүүлж” эхэлсэн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд бий. Тэр дундаа Ерөнхийлөгчийн инститүц оролбоотой гэгдэж буй.

М.ТЭНГИС

Previous Post

Үндэсний эвслийн сонгуулийн штабын байранд хойшлуулшгүй ажиллагаа явууллаа

Next Post

Х.Нямбаатар: Энэ удаа хэдүүлээ наадмаараа наадсан шиг наадъя

Next Post
Х.Нямбаатар: Энэ удаа хэдүүлээ наадмаараа наадсан шиг наадъя

Х.Нямбаатар: Энэ удаа хэдүүлээ наадмаараа наадсан шиг наадъя

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон 174 хэрэг бүртгэгджээ

Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон 174 хэрэг бүртгэгджээ

2026-06-09
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-09
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-09
Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

2026-06-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

2026-06-08
БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

2026-06-08
Зургаадугаар сарын 15-наас эхлэн 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

Зургаадугаар сарын 15-наас эхлэн 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

2026-06-08
ХӨСҮТ: Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

ХӨСҮТ: Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

2026-06-08
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

2026-06-08
Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

2026-06-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.