• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ТӨРД ХЭРЭГГҮЙ ХҮН: АТГ-ЫН “БАЙНГЫН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ”, НҮҮРCНИЙ “ХУЛГАЙЧ” СЭРЭЭЖАВЫН ЭНХБОЛД

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-06-22
Ангилал: Улс төр
ТӨРД ХЭРЭГГҮЙ ХҮН: АТГ-ЫН “БАЙНГЫН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ”, НҮҮРCНИЙ “ХУЛГАЙЧ” СЭРЭЭЖАВЫН ЭНХБОЛД

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг Монголын нэртэй эмч байсан “Та ажлаа хийгээд өгөөч, танд улс төр хэрэггүй” гээд уйлж, инээгээд гуйх сан. Гавьтай биш гээд улс төр рүү бүүр ч оруулж болохгүй байдаг. Монголын төр рүү АТГ-ын хаалгыг хэд хэдэн удаа татаж, сайдын суудалд заларснаасаа хойш авлига, албан тушаалын хэрэгт холбогдон шалгуулж байсан, “нүүрсний хулгай”-ч Сэрээжавын Энхболд зүтгэж байна. Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймаг буюу хоёрдугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй С.Энхболдыг “Төрд хэрэггүй хүн” цувралаараа онцолж байна. Учрыг дор баримтаар өгүүлнэ.

Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс сайд асан С.Энхболдын “нүүрсний хулгай”-тай холбогдох маш ноцтой сүлжээг уншигч танд өмнө хүргэсэн билээ. Энэ шалтгаан нь С.Энхболдыг төрд хэрэггүйг илчлэх эхний шалтгаан.

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Ч С.ЭНХБОЛД

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн олборлолтын ажлыг гүйцэтгэхээр “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-аараа 2.2 их наяд төгрөгийн тендер авсан, Тавантолгой-Ханги чиглэлд автозам барихаар “Тахилт хайрхан транс” ХХК-аараа Засгийн газартай 500 сая ам.долларын концессын гэрээ байгуулсан Энхболдын Оюутцэцэн гэж залуу бий. Гайхмаар нь, Э.Оюутцэцэн нь Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой тун ойроор холбогддог.  Тодруулбал, Э.Оюутцэцэнгийн ээж нь Анагаах ухааны доктор, дэд профессор, Хүний гавьяат эмч Ш.Энхтуяа гэж хүн бий.

Мөн Э.Оюутцэцэнгийн төрсөн дүү Э.Тэмүүлээ нь эмч мэргэжилтэй бөгөөд С.Энхболдыг Хоёрдугаар төв эмнэлгийн захирал байх үед тус эмнэлэгт эмчээр ажиллаж байсан. Улмаар С.Энхболдыг Эрүүл мэндийн сайд болсны дараа мөн тус яаманд мэргэжилтнээр дагаж ирсэн. Хамгийн ноцтой нь, Э.Тэмүүлээ нь Лхагвасүрэнгийн Шинэбаяр гэгчтэй “Шинэ эх тэмүүлэл”, “Молор турист” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Гэтэл Лхагвасүрэнгийн Шинэбаяр нь Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд болон түүний ээж Баатарбалын Кумагийн  эзэмшиж ирсэн “Алтай хан тайшир” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй байдаг аж.

“Алтайн хан тайшир” ХХК-ийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд ээж Б.Куматайгаа хамтран 2010 онд үүсгэн байгуулсан. Б.Кума клиникийн профессор, Хүний гавьяат эмч цолтой, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Зөвлөх эмчээр ажиллаж ирсэн. Тиймдээ ч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв дотор “Алтайн хан тайшир” ХХК-аараа томографын үйлчилгээ үзүүлж ирсэн байдаг. Илүү ноцтой нь, “Алтайн хан тайшир” ХХК нь “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, XI хороо, Гэрэлт хотхоны 19-р байрны 3 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Гэтэл энэ хаяг дээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2.2 их наяд төгрөгийн тендерийг авсан Э.Оюунцэцэнгийн “Нэйшнл грид”, “Фрэндшип ферм” ХХК болон Э.Оюутцэцэнгийн дүү Э.Тэмүүлээ, Л.Шинэбаяр нарын хамтран эзэмшдэг “Молор турист”, “Шинэ эх тэмүүлэл” ХХК бүртгэлтэй байдаг ажээ. Энэ мэт олон сэжүүрээр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 2.2 их наяд төгрөгийн тендер авч чадсан, “Нүүрсний бүлэглэл”-ийн нэг том төлөөлөл Э.Оюутцэцэнтэй салшгүйгээр холбогдож байгаа юм.

ХОЁР ТЭРБУМЫН АВЛИГЫН “ХЭРЭГ”-Т ХОЛБОГДОЖ БАЙСАН С.ЭНХБОЛД

ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Алтантуяаг даргын суудал суухын тулд тэрбумын авлига өгсөн гэх яриа шар байшингаас жиг жуг гэдэг. Монгол Улсад байгаа цорын ганц хүүхдийн эмнэлэг болох ЭХЭМҮТ-ийг С.Энхболд сайд эхнэрийнхээ найз эмэгтэйгээр удирдуулахаар чичирч, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр цээжээрээ хамгаалж, их хэмжээний авлига авч, тус суудалд томилсон байж болзошгүй нөхцөл байдал илэрч, АТГ-аас хүртэл шалгаж байлаа. Эх барих, эмэгтэйчүүдийн салбарт 20 орчим жил ажилласан Ш.Алтантуяа дарга болсон даруйдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эмч, сувилагчдыг хоморголон ажлаас нь халсан гэгддэг. Мөн Ш.Алтантуяа С.Энхболдын “захиалга”-аар ЭХЭМҮТ-ийг “цөлмөсөн” байж болзошгүй нь аудитын шалгалтаар илэрсэн гэх. АТГ-аас С.Энхболд, Ш.Алтантуяа нарыг шалгаж байсан ч хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүй байсаар сайдын суудлаасаа буусан.

АТГ-ЫН “БАЙНГЫН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ”

С.Энхболдын АТГ-т шалгагдсан хэрэг нь үүгээр дуусахгүй.

2023 он.  Тодруулбал, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдыг өнгөрсөн онд хууль хяналтын байгууллагаас мөн л шалгаж байсан.. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй өргөдөл, гомдол АТГ-ын мөрдөгчид очсон байдаг. Уг гомдол, мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн аж.

Дэд сайд М.Энхболд нь Тамхины тухай хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт ажиллаж байхдаа тамхины бизнес эрхэлдэг компаниудын эрх ашгийг хамгаалж, тэднээс хахууль авсан байж болзошгүй гэдэг.

2022 он. С.Энхболдыг сайдаар ажиллаж байх энэ үед нь мөн л АТГ-аас шалгаж байсан. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрүүл мэндийн даатгалын сан болон эрүүл мэндийг дэмжих сангуудаас хувийн компаниудаараа дамжуулан их хэмжээний мөнгө завшдаг байж болзошгүй ноцтой баримтаар шалгаж байсан гэх.

2021 он. С.Энхболдын сайдаар томилогдсон үе. ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн өндөр үнэтэй  комьпютер томографын аппаратыг албан тушаалаа урвуулан ашиглаж, давуу эрхтэйгээр ХӨСҮТ-д нийлүүлсэн хэрэгт “ДУБ” ХХК-ийн захирал н.Батхүү, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг хамаатуулан шалгаж байсан. Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд нь тухайн үед Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар ажиллаж байсан бөгөөд ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүтэй хамтарч, энэ хэрэгт оролцсон байж болзошгүй гэх.

Эх сурвалж: Ergelt.Mn

Previous Post

Улсын арслангуудын эрэмбийг Ц.Содномдорж манлайлж байна

Next Post

Найман настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Мөнх-Оргил таван сарын дараа суллагдана

Next Post
Найман настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Мөнх-Оргил таван сарын дараа суллагдана

Найман настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Мөнх-Оргил таван сарын дараа суллагдана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр зам хаах байршлууд

Өнөөдөр зам хаах байршлууд

2026-06-01
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 13 хэм дулаан, бороо орно

2026-06-01
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.