• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гишүүд нотлогдоогүй мэдээллээр биесээ гүтгэдгээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-01-12
Ангилал: Улс төр
Гишүүд нотлогдоогүй мэдээллээр биесээ гүтгэдгээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо урд шөнө 00.00 цагт хуралдаж, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргыг огцруулдаг болох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх долоо хоногт уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлахаар боллоо.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр  нотлогдоогүй мэдээллээр нэгнээ гүтгэсэн гишүүд бие биенээсээ уулчлалт гуйсан байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гишүүн УИХ-ын дарга М.Энхболдоос уулзлалт гуйсан байна. Тэрээр “Ер нь нэг хүнд зориулж хууль батлах нь сайн зүйл биш. Энэ нь парламентын дархлаанд ч сөрөг нөлөөтэй юм. Тиймээс М.Энхболд  та бол УИХ-д түүхэн дарга хийсэн хүний хувьд өөрийнхөө хүсэлтээр огцрох боломж байгаа шүү гэдгийг дахин хэлмээр байна. Жагсаал болсон өдөр нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Тэнд цугласан олныг хэрхэн тараахаа ч мэдэхгүй байсан. Тэр өдөр таны өрөөнд тан руу эвгүй үйлдэл гаргасан бол одоо танаас уулчлалт гуймаар байна” гэлээ.

Дараа нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат нар батлагдаагүй мэдээллээр нэгэн рүүгээ дайрсандаа уучлалт гуйцгаалаа.

УИХ-ын гишүүн Л.Болд “Жасгаал болсон өдөр үнэхээр хүнд байсан. Тэнд хурсан олныг манай залуу гишүүд ухаалгаар тараасан. Тэр үед надад олон мэдээлэл ирсэн. Тэр бүгдийг шалгаж тодруулна. Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын гишүүд цугларалт, дайралт  хийхээр бэлтгэж байна гэсэн мэдээлэл ирсэн. Манай зарим гишүүд дээр өөр гишүүдийн нэр ч орж ирсэн. Би Мөнхбат гишүүний нэрийг дурдаж мэдэгдэл хийсэн. Би тэр мэдээлэлд итгэхгүй байгаа. Үнэн нь тогтоогдоно. Би харин түрэгдэж, нотлогдоогүй байхад нь Мөнхбат гишүүний нэрийг дурдсандаа танаас уучлалт гуйж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэж нэгдсэн чуулганд шилжүүлж байна. Энд хоёр зүйл хэлмээр байна. Нэгд, энэ бол парламентын дархлааг сульдаасан, Монгол төрийн амин чанар руу гар дүрж, босгыг нь намсагсан хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхээр боллоо. Энэ алдаагаа засах боломж парламентын гишүүдэд байгаа гэдгийг хэлье. Хоёрт, хувь хүн рүү дайрсан, тухайн цаг үеийн улс төрийн нөхцөлд зориулж ийм хууль санаачилж, хэрэгжүүлдэг юмыг цаашдаа Монголын төрд жишиг болгож болохгүй.

Сая 10-ны өдрийн жагсаалын үеэр Л.Болд гишүүн Номтойбаяр бид хоёыг “200 хүн цуглуулж, цуст мөргөлдөөн зохион байгуулах гэж байна, цагдаа хүчнийхэн ард нь байгаа” гэсэн худалд мэдээлэл хийсэнд харамсч байна. Өнөөдөр надаас уучлалт гуйж байна.   Харин би тан руу айхтар дайралт хийгээгүй. УИХ чуулган дээр нэр бүхий гишүүний дэлгэсэн Богд банктай холбоотой мэдээллийг ярьсан. Болд гишүүний эзэмшдэг Богд банк Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг харьцах дээрээ шилжүүлж авсан гэдгийг хэлсэн. Энэ мэдээлэл үнэн, худлаа юу гэдэг тодорхой болно. Хэрвээ энэ мэдээлэл ташаа байсан бол энэ мэдээллийг хэлсэндээ танаас хүлцэл өчиж байна” гэлээ.

Тэд биесээ нотлогдоогүй мэдээллээр гүтгэсэндээ уулчлалт гуйсан нь улс төрийн сайн жишиг, соёлч гэлээ худал, нотлогдоогүй мэдээллийг  олон түмэнд мэдээлсэндээ уучлалт гуйхаа мартсан нь харамсалтай.

Previous Post

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдоос уучлалт гуйлаа

Next Post

“Huawei”-ийн захирлыг Польшид баривчилжээ

Next Post
“Huawei”-ийн захирлыг Польшид баривчилжээ

“Huawei”-ийн захирлыг Польшид баривчилжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-21
“Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

2026-07-21
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.