• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УУХҮ-ИЙН САЙД Ж.ГАНБААТАР ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ, ЗАСГИЙН БОДЛОГЫНХОО ЭСРЭГ ДУНД ХУРУУ ГАРГАЖ ЯВНА!

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2023-04-20
Ангилал: Тод мэдээ
УУХҮ-ИЙН САЙД Ж.ГАНБААТАР ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ, ЗАСГИЙН БОДЛОГЫНХОО ЭСРЭГ ДУНД ХУРУУ ГАРГАЖ ЯВНА!

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Төрийн албаны тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, дур зоргоороо авирлаж буй тухай ноцтой баримтуудыг хүргэж байна.

“Ковид 19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа 2022 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байдаг. Ингэснээр “Ковидын хууль”-иар сонгон шалгаруулалтгүй томилогдсон дарга нар бүгд үүрэгт ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Энэ дагуу “Ковидын хууль”-иар сонгон шалгаруулалтгүй томилогдсон Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны газар, хэлтэс, харьяа агентлагийн хэдэн дарга нарыг 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдааны тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тодруулбал, Ковидын хуулиар томилогдсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, УУХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Г.Мөнхсайхан, Хуулийн хэлтсийн дарга М.Энхтулга, Санхүүгийн хэлтсийн дарга У.Сүхбаатар, Хайгуул ашиглалтын газар Газрын дарга С.Ган-Очир, Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхдөл нарын хүмүүс дээрх хуулийн үйлчлэх хүрээнд багтаж албан ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Эдгээр дарга нарын тухайд хуульд заасны дагуу Төрийн албаны сонгон шалгаруулалтад дахин хамрагдаж хуучин хашиж байсан ажил албан тушаалдаа хуулийн дагуу буцаан томилогдох эрх нь нээлттэй байсан.

Гэвч Баянголын вантан гэгддэг Ж.Ганбаатар дээрх дарга нарыг ковидын хуулийн дагуу ажлаас нь ор нэр төдий чөлөөлсөн болоод Төрийн албаны сонгон шалгаруулалтад ч хамруулалгүйгээр хуучин албан тушаалуудад нь бүгдийг нь эргүүлэн томилж хууль зөрчсөн ноцтой асуудал гаргажээ.

Эдгээр дарга нарын тухайд Төрийн албаны шалгалт өгөөгүй, Төрийн албаны тухай хуулийн 23.2.2-д заасан тусгай шаардлагыг хангаагүй хүмүүс гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Товчхондоо бол Ж.Ганбаатар гэгч нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдчихсөн дарга нарыг ажилд нь эргүүлэн томилж, том толгой гаргаснаараа Засгийн бодлогынхоо эсрэг дунд хуруу гаргаж, Ерөнхий сайдын бүрэн эрхэнд шууд утгаараа халдсан үйлдэл болжээ гэхэд хилс болохооргүй байна.

Previous Post

С.Ганбаатар: Намын дарга өөрийгөө “Би бол улс” гэж бодоход хүрсэн тэнэг гажуудлыг зогсоох ёстой

Next Post

Монголын арьс ширний үйлдвэрүүд Эмээлтрүү нүүхээр болж, ‘Эмээлт Эко Аж үйлдвэрийн парк’ НӨААТҮГ-ын захирал Б.Мягмартай гэрээ байгууллаа

Next Post
Монголын арьс ширний үйлдвэрүүд Эмээлтрүү нүүхээр болж, ‘Эмээлт Эко Аж үйлдвэрийн парк’ НӨААТҮГ-ын захирал Б.Мягмартай гэрээ байгууллаа

Монголын арьс ширний үйлдвэрүүд Эмээлтрүү нүүхээр болж, 'Эмээлт Эко Аж үйлдвэрийн парк' НӨААТҮГ-ын захирал Б.Мягмартай гэрээ байгууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

2026-10-19
Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

2026-10-19
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

2026-10-19
Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна

Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна

2026-10-19
“Айчи Нагояа-2026” Азийн паралимпын наадам эхэллээ

“Айчи Нагояа-2026” Азийн паралимпын наадам эхэллээ

2026-10-19
Манай сурагчид олон улсын физикийн II олимпиадад амжилттай оролцжээ

Манай сурагчид олон улсын физикийн II олимпиадад амжилттай оролцжээ

2026-10-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж байна

2026-10-19
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-10-19
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

2026-10-17
Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто зам ашиглалтад орлоо

2026-10-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.