• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

С.Ганбаатар: Намын дарга өөрийгөө “Би бол улс” гэж бодоход хүрсэн тэнэг гажуудлыг зогсоох ёстой

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2023-04-10
Ангилал: Улс төр
С.Ганбаатар: Намын дарга өөрийгөө “Би бол улс” гэж бодоход хүрсэн тэнэг гажуудлыг зогсоох ёстой

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2023.04.10/ хуралдав. Хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

АН-аас Улс төрийн намын тухай хуульд баримтлах АН-ын ҮБХ-ны гишүүн М.Чимэддорж танилцууллаа. Тэрбээр “Таван зүйл нэрлэе.

Нэгдүгээрт, Монгол маш их улс төржсөн орон болсон. Сонгуулийн насны 7 хүний нэг нь улстөрийн намын гишүүн байна.

Хоёрдугаарт, улстөрийн намын санхүүжилтэд онцгой анхаарч байгаа. Улстөрийн намын санхүүжилт, түүний зарцуулалт, ил тод байдал, хандивын дээд хязгаарыг хуулиар тогтоож өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Гуравдугаарт, хуулиар улстөрийн намын бүтэц, зохион байгуулалтыг бий болгох зайлшгүй шаардлага байна.

Дөрөвдүгээрт, улстөрийн нам цомхон байх ёстой. Бага зардлаар үйл ажиллагаа явуулдаг бодлогын байгууллага байх ёстой гэдэг зарчмын байр суурьтай байна.

Тавдугаарт, улстөрийн нам дэргэдээ бодлого боловсруулах өндөр чадвартай судалгааны байгууллагатай байх ёстой гэдэг зүйлийг гаргаж ирсэн” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Улстөрийн намын тухай хуультай холбогдуулан хоёр зүйл хэлье. Монголд нам мафын системд орсон байна. Намаас болж 30 жил улс, орныг сүйрүүллээ. Улсаа сүйрүүлж байгаад ч хамаагүй намууд сонгуульд ялдаг ийм аюултай тогтолцоог засаж залруулна гэж бодож байна.

Монгол Улсын эзэн бол ард түмэн гэж тооцдог. Гэтэл одоо нам болчихсон. Энэ намын ард байгаа хэдэн луйварчин дарга нарыг хазаарлах тухай хууль. Жирийн гишүүн, дэмжигчдийг намын шийдвэр гаргах түвшинд хүчтэй оролцуулдаг. Нам өөрөө шийдвэрээ гишүүд, дэмжигчдийнхээ тушаал, заавраар гаргасны дараа хэрэгжүүлж буй явцаа тайлагнадаг. Намд ард түмэн, гишүүд нь хариуцлага тооцдог гурван механизмыг энд чамбай оруулахгүй бол үндсэндээ нам биднийг сүйрүүлээд дуусгаж байна. Намын дарга нар “Би өөрөө нам, би өөрөө улс” гэж бодох хэмжээнд хүртлээ даварч байна.

Хоёрдугаарт нам өмчгүй байх ёстой. Гэтэл өнөөдөр Тавантолгой, Оюутолгой, ГОК-ийг нам нэртэй хэдэн луйварчид барьцаалж авч, өөрсдөө хагартлаа баяжиж дээр нь сонгуулийг зохион байгуулалттай хийдэг. Ингэснээр Монголын ард түмэн сонгуульд цөөнх болж хувирдаг. Ийм тэнэг гажуудлыг зогсооно гэж найдаж Улстөрийн намын тухай хуульд ард түмэн анхаарах ёстой. Нам маф болсон манай улсад энэ хамгийн чухал хууль болоод байна” гэв.

Previous Post

Г.ДУГАРЖАВ: ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛЫГ БИРЖЭЭР АРИЛЖААЛЖ ИЛ ТОД БОЛГОНО

Next Post

УУХҮ-ИЙН САЙД Ж.ГАНБААТАР ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ, ЗАСГИЙН БОДЛОГЫНХОО ЭСРЭГ ДУНД ХУРУУ ГАРГАЖ ЯВНА!

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

2026-10-19
Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

2026-10-19
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

2026-10-19
Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна

Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна

2026-10-19
“Айчи Нагояа-2026” Азийн паралимпын наадам эхэллээ

“Айчи Нагояа-2026” Азийн паралимпын наадам эхэллээ

2026-10-19
Манай сурагчид олон улсын физикийн II олимпиадад амжилттай оролцжээ

Манай сурагчид олон улсын физикийн II олимпиадад амжилттай оролцжээ

2026-10-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж байна

2026-10-19
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-10-19
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

2026-10-17
Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто зам ашиглалтад орлоо

2026-10-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.