• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЗГ: Гишүүд халдашгүй байдлын ард нуугдах боломжгүй болсон

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-12-14
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Улс төр
ЗГ: Гишүүд халдашгүй байдлын ард нуугдах боломжгүй болсон

Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдөр /2022.12.14/ гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барьж байна. Нэгдүгээрт, жагсагчид авлига, албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байхыг хэлсэн. Монгол Улс авлигын эсрэг олон улсын конвенцид нийцүүлж, халдашгүй бүрэн эрхийг халхавчлан хөөн хэлэлцэх хугацаагаар явуулдаг. Энэ байдлаас болж эрүүгийн хариуцлага хүлээдэггүй. Тэгэхээр бид эрх бүхий этгээдээс хөөн хэлэлцэх хугацааг тоолж, хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж болно.
Энэ тохиолдолд тухайн институци маань бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж өгөхгүй бол хөөн хэлэлцэх хугацааг шууд зогсооно. Бүрэн эрхийн хугацаа дууссанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж, эрүүгийн хариуцлагад татна.
Гэмт хэргийн замаар олсон, хэрэг үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хураан авах ёстой. Гэтэл энэ бодит байдал дээр хэрэгждэггүй учраас илүү тодруулж, хуульд тусгасан.

УИХ-ын гишүүн халдашгүй байдлын ард нуугдах боломжгүй болсон. Тэр хугацаандаа хэргээ шалгуулахгүй бол хөөн хэлэлцүүлэх асуудал дуусч, албан тушаалаас буусны дараа эрүүгийн хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, авлига, албан тушаалын хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх заалтыг тодотгож оруулсан. Мөн Эрүүгийн хуулийн 22.1 зүйл дээрээс торгох ялыг бүгдийн авсан. Эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэг дээр эрх хасах ялыг 20 жил хүртэл оногдуулж, төрийн албаны удирдах албанд бүх насаар  нь ажиллуулахгүй байхаар хуульд тусгалаа.

Мөн Эрүүгийн хуулийн 22 дугаар тусгай бүлэгт хэргийг хялбаршуулах заалтыг ердийн горимоор явахаар болсон. Их хэмжээний авлига авсан бол бүгдийн хураан авч, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг өөрчилж, АТГ шалгана. Ерөнхий сайд хууль эрх зүйн орчныг өөрчилж, эрчимжүүлэх чиглэл өгсөн. Өөрийн орлогоосоо давсан эд хөрөнгийг шалгах хууль эрх зүйн орчныг хийхээр ажиллана.

“340 МЯНГАН ТОНН НҮҮРСНИЙ ОРЛОГО НЬ “ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИД ОРСОН УУ ГЭДГИЙГ ШАЛГАНА”

“Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Өнгөрсөн шөнө хотод ирлээ. Эхлээд бичиг баримтуудыг шалгаж байна. Мөн АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг тодорхой хэргүүдийн сэргээн шалгаж, зарим мэдээллүүдийг нягтлан үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Ихэнх бичиг баримтуудыг хураан авсан учраас миний бие хараахан танилцаж амжаагүй байна. Засгийн газар “Тавантолгой” ХК-ийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлж авах тухай яриагүй.
Миний хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хилийг давж 340 мянган тонн нүүрсийг уурхайн ашиглалтын талбайгаас олборлосон асуудлыг шалгана. Хоёрдугаарт, 379 машин буюу мөргөцөгийг бүртгэлгүйгээр хил давуулсан асуудал.
Үнэхээр шатсан уу. Улсын төсөвт орлого нь орох ёстой. Ямар компани тээвэрлэсэн бэ. Энэ үнэн үү гэдгийг шалгаж, нүүрс шатсан шатаагүй гэдгийг тогтооно. Нэг компани нөгөө компаниас нүүрс хууль бусаар авсан гэсэн үг. Аудитын хөндлөнгийн баг ажиллаж шалгана. Орлого нь яг орон нутгийн “Тавантолгой” компанид орсон уу гэдгийг шалгана. Орон нутгийн удирдлага, компанийн удирдлагуудтай уулзаж, олон асуудлыг хэлэлцлээ.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙН НҮҮРСНИЙ 30 ХУВИЙГ БИРЖЭЭР ЗАРНА”

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:

-Засгийн газрын хуралдаанаар нээлттэй цахим харилцааны журмыг баталлаа. Уг журмын гол агуулга нь УИХ дээр Уул уурхайн биржийн тухай хуулийг хэлэлцэж байгаа. Энэ хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Тухай биржээр нүүрс, зэс, төмөр гэх мэт гол металлуудаа гаргана. Энэ журмаар долдугаар сар хүртэл зөвхөн нүүрсийг зарахаар төлөвлөж байгаа юм. Ингэснээр нүүрсний ам үнэ, гэрээний үнэ, уурхай үнэ гэх мэт олон үнээр бус худалдагч, худалдан авагч гээд олон тал оролцож, зөвхөн нүүрсээ зарах юм. Хамгийн гол нь нүүрсний үнэ тодорхой болж, нэг худалдан авагчид 180 мянган тонноос дээш худалдахгүй. Эхний ээлжид “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний 30 хувийг биржээр зарна. Цаашдаа төрийн бүх өмчит компаниуд ашигт малтмалуудаа зарж, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина. Хөрөнгийн биржийн бэлэн загварыг ашиглаж энэ журмыг баталлаа.

Previous Post

“ПЕНТХАУС” КИНОНЫ ҮЙЛ ЯВДАЛ МОНГОЛЫН УЛС ТӨРД

Next Post

Х.Нямбаатар: Ял наймаалцдаг, хялбаршуулдаг асуудлыг болиулна

Next Post
Х.Нямбаатар: Ял наймаалцдаг, хялбаршуулдаг асуудлыг болиулна

Х.Нямбаатар: Ял наймаалцдаг, хялбаршуулдаг асуудлыг болиулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25
ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

2026-08-25
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-08-25
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Алтайн уулархаг нутгаар бороо орно

2026-08-25
Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.