• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Уул уурхайн 184 компанийн жинхэнэ эзэд ил болжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-01-08
Ангилал: Нийгэм, Хууль
Уул уурхайн 184 компанийн жинхэнэ эзэд ил болжээ

Дэлхийн 51 улс нэгдсэн EITI буюу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) шинэчилсэн стандартаар 2020 оноос эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулагч, лиценз эзэмшигч, тендерт оролцогч компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эзэд буюу бенефициар эздийнхээ мэдээллийг ил тод болгох үүрэг хүлээсэн. Энэхүү стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл 2016 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд төр, компани, иргэний нийгэм гэсэн гурван талын төлөөлөлтэй Үндэсний зөвлөлөөс ашиг хүртэгч жинхэнэ эздийн мэдээллийг ил тод болгох Замын зургийг боловсруулан баталсан байна. Замын зургийн хэрэгжилтийн өнөөгийн явцыг танилцуулах, цаашдын чиглэл, ажлуудад санал солилцох уулзалтыг ОҮИТБС-ын Ажлын албанаас зохион байгуулжээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Замын зургийн 7 зорилтын хүрээнд 32 үйл ажиллагааг шат дараалалтай хэрэгжүүлж байгаа юм байна. Олон улсын стандартыг нэвтрүүлж байгаа учир нэн түрүүнд үндэсний бодлоготой уялдуулах зорилтоор Нээлттэй засгийн түншлэлийн хөтөлбөрт уг асуудлыг тусгажээ. Улмаар нэр томьёоллыг “ашиг хүртэгч жинхэнэ эзэн” гэсэн нэршлээр тогтох, уул уурхайн компаниудын 5 болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигчийн мэдээллийг ил болгохоор талууд санал нэгдсэн аж.
Монголын ОҮИТБС-ын 2017 оны нэгдсэн тайланд 230 компаниас 184 нь ашиг хүртэгч жинхэнэ эзний мэдээллээ ирүүлжээ. Өмнөх жилийн нэгдсэн тайланд 213 компани мэдээллээ ирүүлснээс 47 нь ашиг хүртэгч жинхэнэ эздээ ил тод болгосон юм байна.
2013 онд анх туршилтаар компаниудын сайн дураар энэ мэдээллийг тайланд нэгтгэж эхэлсэн бөгөөд “хувьцаа эзэмшигч”, “ашиг хүртэгч жинхэнэ эзэн” гэсэн ялгаатай ойлголтыг мэдэхгүйгээ дутагдал анзаарагдсан гэнэ. Тиймээс 2014 онд ашиг хүртэгч жинхэнэ эзнийг тодорхойлох маягтын дагуу мэдээллийг авчээ. Маягтыг шинэчлэн компанийн ашиг хүртэгч жинхэнэ эзнийг мэдээлэх, хэрэв хөрөнгийн биржид бүртгэлтэй компани бол биржид бүрдүүлсэн мэдээллээ ирүүлэх гэсэн хоёр чиглэлээр 2017 оны тайланд бенефициар эздийн мэдээллийг нэгтгэсэн байна.
Зөвлөлдөх уулзалтад “Оюутолгой”, “Спейшл майнз”, “Эрдэнэ жаст”, “Смарт ойл Монголиа”, “Гурвансайхан” компани, Татварын Ерөнхий газар, “Ил тод байдал сан” ТББ, “Хил хязгааргүй алхам” ТББ, Нээлттэй нийгэм форум, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, МҮХАҮТ, МУУҮА, ЕСБХБ, Монгол дахь АНУ-ын худалдааны тэнхим зэрэг байгууллагуудын төлөөлөгч нар оролцжээ.

Previous Post

UFC-ийн тамирчин бүсгүйг дээрэмдэхийг оролдоод зодуулжээ

Next Post

АЛТАН ДОРНОД МОНГОЛ ХХК-ЫН ЗАХИРАЛ Т.ГАНБОЛД Д.ДОРЛИГЖАВТ 4 САЯ Ч БИШ 9 САЯ ДОЛЛАР ӨГСӨН

Next Post
АЛТАН ДОРНОД МОНГОЛ ХХК-ЫН ЗАХИРАЛ Т.ГАНБОЛД Д.ДОРЛИГЖАВТ 4 САЯ Ч БИШ 9 САЯ ДОЛЛАР ӨГСӨН

АЛТАН ДОРНОД МОНГОЛ ХХК-ЫН ЗАХИРАЛ Т.ГАНБОЛД Д.ДОРЛИГЖАВТ 4 САЯ Ч БИШ 9 САЯ ДОЛЛАР ӨГСӨН

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг өнөөдрөөс мэдээлнэ

2026-08-24
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

2026-08-24
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

2026-08-24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

2026-08-24
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороотой

2026-08-24
Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

2026-08-21
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

2026-08-21
COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

2026-08-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.