Түгжрэл бууруулах дунд хугацааны хөтөлбөрийг танилцуулж, мэргэжилтнүүдийн саналыг авчээ. Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс нийслэлийн төвлөрлийг сааруулж, дагуул хотуудыг яаравчлан байгуулж, хөгжүүлэх, оргил ачааллын үед хувийн унаагаар зорчиход зохицуулалт хийх хэрэгтэй гэжээ. Ингэхдээ автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах, тусгай замын автобус зорчуулдаг болгох, дунд хугацааны хөтөлбөрийг хууль, тогтоомж, бусад төсөл хөтөлбөртэй уялдуулах, түгжрэл бууруулах ажилд хувийн хэвшлийн хүч, хөрөнгийг татах зэрэг саналыг хэлсэн байна.
Сэтгэгдэл бичих