• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нийслэлийн нийт барилгын 13.1 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй ажээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2022-03-24
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Нийслэлийн нийт барилгын 13.1 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй ажээ

ОБЕГ, БХБЯ, МХЕГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ‘Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр’-ийн талаар мэдээлэл хийлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал ‘Улсын хэмжээнд нийт 130 мянган барилга байдгаас Улаанбаатар хотод 117 мянга орчим нь бий. Нийт барилгын 13.1 буюу 17 мянган барилгын газар хөдлөлтийн тэсвэржилт буурсан гэсэн судалгаа гарсан. Иймд олон хүн цуглардаг үзвэр үйлчилгээний газрууд, орон сууцны барилгуудын төлөв байдлыг яаралтай тогтоох шаардлагатай.

Улсын хэмжээнд 5400 орон сууц ашиглагдаж байна. Үүнээс Улаанбаатар хотын 340 орон сууцыг ашиглах боломжгүй, насжилт хэтэрсэн, засвар үйлчилгээ хийх шаардлагатайгэж тодорхойлсон. Тиймээс эдгээр орон сууцны 68-ийг нь ашиглахыг зогсоож бусдад засвар үйлчилгээ хийгдэж байна.

Барилгын салбарт өнөөдрийн байдлаар газар хөдлөлийн чиглэлээр 17 дүрэм журам хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Барилгын салбарын норм нормативын баримт бичгийн 2022 оны төлөвлөгөөнд 8 төрлийн баримт бичгийг шинээр болон  шинэчилсэн байдлаар боловсруулахаар төлөвлөсөн.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 66 хувь нь газар хөдлөлтийн долоо, найм, есөн баллын бүсэд байдаг. Мөн Улаанбаатар хотын 98 хувь нь долоо, найм баллын газар хөдлөлтийн бүсэд хамаардаг. Үүнийг хувиар авч үзвэл нийслэлийн нутаг дэвсгэрийн 47 хувь нь долоо балл, 50 хувь нь найм, хоёр хувь нь ес нь баллд хамаарч байна.

Өнөөдрийн байдлаар 12 аймгийн газар хөдлөлтийн бичил мужлалын газрыг хийгээд байна. Үлдсэн 9 аймагт газар хөдлөлтийн бичил мужлалын газрыг хийхэд 1.6 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ талаар холбогдох албанд хандсан боловч одоогоор шийдэж өгөөгүй.

2002 оноос хойш баригдсан олон нийтийн зориулалттай 3261 барилга бий. Үүний 1119 нь нийслэлд 2142 нь орон нутагт байна. Эдгээрийг бүрэн паспортжуулахад 22.8 тэрбум төгрөг шаардлагатай.

Шинээр баригдаж буй барилгуудад газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ хангалттай аваагүй тохиолдол хяналт шалгалтаар явахад илэрч байна. Энэ нь даацын элементүүдийг ашиглахдаа нүхлэх, зориудаар хэв дүрсийг нь өөрчлөх явдал гарч байгаатай холбоотой’ гэлээ.

Previous Post

ЗТХ-ийн сайд Л.Халтар ажлаа өгөөгүйн шалтгаан юу байв?

Next Post

Д.Дэлгэрсайхан: Маск продакшн хамгийн том дэмжлэг үзүүлж байгаа

Next Post
Д.Дэлгэрсайхан: Маск продакшн хамгийн том дэмжлэг үзүүлж байгаа

Д.Дэлгэрсайхан: Маск продакшн хамгийн том дэмжлэг үзүүлж байгаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологи 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ гэв

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологи 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ гэв

2026-05-02
Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина

Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина

2026-05-02
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ

“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ

2026-05-02
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-02
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-02
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.