• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.Сайнбаяр: Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун зөөж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-12-23
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Б.Сайнбаяр: Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун зөөж байна

‘Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо’-ноос өнөөдөр (2021.12.23) шатахууны чанар, стандартын асуудлаар мэдээлэл хийлээ.

‘Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо’ ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр дараах мэдээллийг өгөв. 

Суурь бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг шатахууны үнэ сүүлийн үед өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Бид ОХУ-аас гэхээс илүү “Роснефть”-ээс хамааралтай байгаа ба манай талаас шатахууны үнийг бууруулах арга хэмжээ авахгүй, харин ч өөрсдөдөө ашигтай байдлаар ажиллаж байна.

Өмнө нь шатахууны үнийн талаар хэд хэдэн арга хэмжээ авч байсныг эргээд харъя. Засгийн газрын тогтоолоор 2015 оноос эхлэн шатахууны татварыг тэглэсэн ба энэ нь алслагдсан аймгуудад шатахууны үнэ өсөхөд нөлөөлсөн. Хоёрдугаарт, НӨАТ-ын хуулиар татвараа хилээр шатахуун оруулснаас хойш 30 хоногийн дотор төлөх шаардлагатай болсон. Гуравдугаарт, Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд 160 тэрбум төгрөгийн алдагдлыг зөрүүнд авсан. Уул уурхайн сайд асан Д.Сумъяабазар АИ-92 шатахууны үнийг 1400 төгрөгт барих чиглэл өгсөн байдаг. Эдгээр арга хэмжээг авсан ч шатахууны үнэ өссөөр байна.

Арванхоёрдугаар сарын 22-нд шатахууны үнэ чөлөөлөх шийдвэр гарснаас хойш дахин үнэ огцом өсөөд байна. Ажлын хэсэг хяналт шалгалт хийдэг бол тодорхой үр дүнд хүрдэг баймаар байна. Төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоо байхгүй нь бэрхшээлтэй байдал бий болгож байна.

2021 оны гаалиар оруулж ирэх керосин, нафта буюу тоо хэмжээ нь 30-40 хувь багассан. Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг оруулж ирэн, Улаанбаатар хот руу зөөж байгаа учраас чанаргүй шатахуунаар иргэдэд үйлчилж байна. Үүнийг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо цар тахлын үед судалсан. Тусгай зөвшөөрөлтэй долоон компани байдаг ба өмнө нь хольж борлуулж байсныг МХЕГ шалган илрүүлж байсан. Одоо гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун буюу жижиг үйлдвэрээс авто замаар оруулж ирсэн шатахууныг Улаанбаатарт авчран, зарж байна. Баян-Өлгийд АИ-92 шатахуун 2580 төгрөг, харин Ховдод 2600 төгрөг байна.

Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөхөд Монголд дагаад өссөн. Одоо дэлхийд үнэ буурч байна. Манайд ч мөн ийм нөхцөлд үнээ буулгах шаардлагатай. Шатахууны чанар шалгах лабораторийг 2017 байгуулж байсан ч өнөөг хүртэл ажилладаггүй. Техник нь хангалтгүй болон бодис байхгүй гэсэн тайлбар хэлдэг. Бид шатахууны чанарын шалгалтыг тогтмол хийж өгье, хэрэглэгчдэд тодорхой сонголттой байх нөхцөлийг нь бүрдүүлье гэсэн саналыг хэлсэн. Төрийн үүрэг ч гэлээ хэрэв шатахууны чанарын талаарх мэдээллийн үнэн зөвийг иргэдэд нээлттэй мэдээлэх боломжгүй байвал бидэнд эрхийг нь өгч болно. Хэрэв төр эрхийг нь өгвөл олон нийт, сэтгүүлчидтэй хамтран шатахууныг шинжилж, мэдээллийг нээлттэй болгох боломжтой. 2021 он гарсаар манай хилээр нэг ч килограмм нафта оруулж ирээгүй гэсэн мэдээг ГЕГ-аас авсан. Харин 3300 тонн керосин авсан байсан.

Монгол Улсын хэмжээнд 1400 ШТС, 114 компани үйл ажиллагаагаа явуулж байна.

Ажлын хэсэг гэсэн нэрийн дор “Шалгаж байна” хэмээн асуудлыг намжаадаг байдалтай баймааргүй байна. Шатахууны үнийг зах зээлийн зарчмаар явуулах хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөхөд манайд дагаад өссөн, одоо дэлхийд үнэ буурч байна. Манайд ч мөн шатахууны үнээ буулгах шаардлагатай.

Манайд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 2000 гаруй гомдол ирсэн. Хамгийн өндөр дүнгээр хохирсон нь 12 сая төгрөг. Ланд-200 маркийн автомашинтай иргэн Завхан аймгаас шатахуун авсны дараа бензин насос нь шатаж, мотор нь  цохин, хот руу чирж ирэх зардал гарсан байсан. Шатахууны түгээгүүрийн газар болон шатахууны дээжийг шинжлүүлж, шалтгаан нөхцлийг нь тодруулж байсан.

Previous Post

Гадаадаас ирэх иргэдийг гурав хоног тусгаарлах 1200 өрөө бэлджээ

Next Post

Зам тээврийн ослоор амиа алдсан хүний тоо 14 хувиар буурчээ

Next Post
Зам тээврийн ослоор амиа алдсан хүний тоо 14 хувиар буурчээ

Зам тээврийн ослоор амиа алдсан хүний тоо 14 хувиар буурчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

1072 хувьцаа болон ногдол ашгийг хэрхэн өвлөх вэ?

1072 хувьцаа болон ногдол ашгийг хэрхэн өвлөх вэ?

2026-05-26
21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана

21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана

2026-05-26
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-26
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-26
2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.