Эрүүл Мэндийн Яамнаас коронавирусийн халдварын талаарх дата мэдээллийг танилцуулаа. Өнөөдрийн байдлаар 711 тохиолдол бүртгэгдэж, нас баралт долоо бүртгэгджээ. Өнгөрсөн өдрийн нас баралт 11 байсан бол энэ тоо дөрвөөр буурсан байна.
Мөн орон нутгийн халдварын тохиолдол ЭМЯ-ны тоон мэдээллээс буурч байгааг харуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй, бусад нутгаар халдвартай байна.
Бүртгэгдсэн тохиолдлуудын 486 нь Улаанбаатар хотод, 225 нь орон нутагт байгаа аж.
Сэтгэгдэл бичих