• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аваргууд ард түмнээс уучлалт гуйв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-12-26
Ангилал: Нийгэм, Спорт
Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аваргууд ард түмнээс уучлалт гуйв

Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны асуудал болон бөхчүүдийн дунд үүсээд буй маргаантай бусад сэдвээр “Пума” зочид буудалд өнөөдөр (2018.12.26) мэдээлэл хийлээ.

Б.Бат-Эрдэнэ: Аваргууд нэгдэж, Түр зөвлөл байгууллаа

-Бөхийн холбооны маргаан 10 гаруй жил үргэлжиллээ. Одоо эе эвээ олохоор бид явж байна. “Бөхийн өргөө” маань хаалттай байна. “Бөхийн өргөө” рүү дайрахгүй гэсэн баталгаа гаргаж өгвөл зөвшөөрөл өгнө гэсэн шаардлагыг Цагдаагийн байгууллагаас тавьж байгаа. Х.Баянмөнх аварга бид хоёр аав, хүү, ах, дүүгийн барилдлагатай олон жил монгол бөхийн дэвжээн дээр амьдарч ирсэн хүмүүс. Бидний сэтгэл монгол бөхийнхөө төлөө хэзээд байна. Бид хамт МҮОНТВ-ийн халз мэтгэлцээнд оролцсон. Дархан аваргуудын зүгээс нэгдсэн нэг шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзсэн. Бөхийн холбооны удирдлагуудын маргаан тусдаа зүйл. Ингээд Түр зөвлөл байгуулагдсан. Санаан зоргоор болоогүй. Бөхчүүдийнхээ саналыг авсан хүмүүс байгаа. Түр зөвлөл ямар зарчим баримталж ажиллахыг чиглэл болгосон. Гарьд Б.Гантогтох, Ц.Магалжав нарын бөхчүүд  гэрээний ард гарын үсэг зурсан. Бөхийн холбооны удирдлагын төлөө маргалдаж байгаа хүмүүс энд оролцохгүй. “Бөхийн өргөө”-ний өмнөх ажилтнууд ажлаа хийгээд явж байгаа. Х.Баянмөнх аварга бид хоёрт одоо санал зөрсөн зүйл байхгүй. Би зөөлөн номхон, эв эеийг хичээдэг хүн. Бид хоёрын амжилтаасаа илүү монгол бөхийн жудаг ёсыг хадгалж, хамгаалж явах нь чухал. Энэ тухайд хоёр аварга санал нэгдсэн. Допингийн эсрэг тэмцэхэд ч мөн санал нэгдэж байгаа. Бөхийн хүрээнд олон жил болсон талцал хагарлыг намжаана. 16 жил шүүхээр явсан маргаан яаж үргэлжлэхийг мэдэхгүй ч шүүхийн шийдвэрээс үл хамаараад МҮБХ-ны ажлыг үргэлжлүүлж, “Их Эе”-ийг дахин хуралдуулъя гэсэн санал байгаа. Дараагийн хурал ном журмынхаа дагуу явах биз дээ. Бид хоёроос шалтгаалсан ард түмнээ бухимдуулсан зүйл байвал албан ёсоор уучлалт гуйж байна.

Х.Баянмөнх: Шүүхийн шийдвэр гарангуут Түр зөвлөл татан буугдана

-МҮБХ-ны маргаанаас гадуур Б.Бат-Эрдэнэ бид хоёр асуудлыг шийдэх ёстой. Монгол бөх гэдэг энэ ертцөнч цагийг эзэлсэн аваргуудынхаа жудган дээр тогтож яваад өнөөг хүрсэн. Бөхчүүдээ удирдаж, зохион байгуулах үүрэгтэй. Монгол бөх аваргуудынхаа ёс зүйд удирдуулж, дагаж ирсэн түүхтэй. Бөхчүүд орох, барилдах, монголчууд бөх үзэх газаргүй байж болохгүй. “Бөхийн өргөө” хог шороондоо дарагдаж, 30 гаруй ажилтан нь амьдралаа алдаж байна. Ийм байж болохгүй ээ. Бөхчүүдийнхээ эрхийг хүндэтгэе. Би бол Л.Чинбатын холбоог хууль ёсных гэдэг. Б.Бат-Эрдэнэ наймдугаар “Их-Эе”-ийн шийдвэрийг дагана гэж үздэг. Эцсэт нь, хоёулаа санал нэгдээд,  бөхчүүдээ удирдаад явах хэрэгтэй гэж шийдэн, Түр зөвлөл байгуулж байна. Нас, цолны эрэмбээр Түр зөвлөлийг надаар ахлуулсан. Бид “Монгол бөхийн өргөө”-г нээлгэнэ. Шүүхийн шийдвэр гарсан талын мэдэлд “Бөхийн өргөө” шилжинэ. Шүүхийн шийдвэр гарсан өдөр Түр зөвлөл татан буугдана.  Допингийн эсрэг тэмцэх асуудлыг орхигдуулахгүй. Б.Бат-Эрдэнэ бид хоёр ингэж л тохирсон. Цаашдаа маргаантай байгаа хоёр холбоо бид хоёртой зохицож байж, нэгдсэн “Их Эе”-ийг хийх хэрэгтэй. Ингэхгүйгээр шүүхийн шийдвэр гарснаар асуудал бүрэн шийдэгдэхгүй. Маргаан үргэлжлээд л байна. “Бөхийн өргөө”-гөө цэвэрлэж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх ёстой. Б.Бат-Эрдэнэ бид хоёр бөхийн маргааныг нэг талд гаргах, хоёр холбооны асуудлыг цэгцлэх Түр зөвлөл байгуулж, гарын үсэг зурахдаа “Зөв юм хийж байна уу” гэж нэг нэгнээсээ асуусан. Бид хоёр ингэж хатуу тохирсон юм шүү. 

ШУУД ҮЗЭХ

Previous Post

Санта Клаусыг дуурайж байгаад гэрийнхээ янданд гацжээ

Next Post

Төв талбайн шинэ жилийн баярын тоглолт 22:00 цагаас эхэлнэ

Next Post
Төв талбайн шинэ жилийн баярын тоглолт 22:00 цагаас эхэлнэ

Төв талбайн шинэ жилийн баярын тоглолт 22:00 цагаас эхэлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-25
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026-06-25
Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

2026-06-25
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.