• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Багаасаа тасарч төөрвөл байрандаа байх хамгийн зөв, тэд ирнэ

Дорж Нийтэлсэн: Дорж
2018-07-08
Ангилал: Зөвлөгөө
Багаасаа тасарч төөрвөл байрандаа байх хамгийн зөв, тэд ирнэ

Зам харилцаа сайжирч, иргэдийн амьдралын боломж нэмэгдэхийн хэрээр дотоодын аялал жуулчлал нэмэгдэж,  зугаалгаар явах нь ч ихэссэн байна. Мөн hiking, trekking зэрэг явган аялалын шинэ төрлүүд эрчимтэй дэлгэрч, иргэд ихээр хамрагдах болж. Нэг талаар хүмүүс байгальд аялах нь сайн талтай боловч хог хаягдал, орчны бохирдол цаашлаад байгалийн тэнцвэр алдагдуулах зэрэг сөрөг нөлөөтэй юм.

Хүмүүс ч байгальд аялах ойлголт, туршлага, бэлтгэл муугаас болж төөрөх цаашлаад эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаа эрсдэлд оруулж байдаг. Иймд бид хээр хөдөө аялагч хэн бүхэнд хэрэгтэй хэмээн дараах  зөвлөгөөг эмхэтгэн хүргэж байна.

1. STOP аргачлалыг хэрэгжүүлэх – тайвширч нөхцөл байдлаа ойлгосны үндсэн дээр хаана байгаагаа, хаа хүрэхээ тодорхойлох гэж хичээх хэрэгтэй, толгой эргэсэн, баримжаа алдагдсан бол доор дурдсан аргуудаар байршил, зүг баримжаа авах хэрэгтэй.

2. Хөдөлшгүй цэг, отог цэг сонгож бэлтгэх – багаасаа тасарч төөрсөн бол байрандаа байж байсан нь хамгийн зөв сонголт, тэд ирнэ. Цаашид үзэгдэц сайтай, харагдац, тэмдэгтэй хоргодох боломжтой газар сонгож тэмдэглэх, отоглох. Гал түлэх хуурай гишүү цуглуулах, мөчир гишүүгээр эмбүүл мэт хоргодох байр бэлтгэх, түүдэг, найдаа түлж болно. Усны эх үүсвэр олох буюу хийх.

3. Зөвхөн уруудах – Их хөвч, тайгад та модноос гарах нь хамгийн чухал тул өгсөх бус уруудах нь зөв, уулын жижиг горхи дагаж уруудвал явсаар ойн захад гарах, уулын хөндийн гол хүрэх боломжтой. Ойн зах хөндийд гараад ирэхэд цаашаа хүн, айл, суурин олох, эсвэл таныг хэн нэгэн олох магадлал улам нэмэгдэнэ. Ойд байгалийн дуу ихтэй, үзэгдэх орчин муу тул чимээ 50 метрээс цааш сонсогдох магадлал багасдаг. Аль болох тод хувцаслаж, чанга дуу гаргаж явах хэрэгтэй. Явах зуур модонд тэмдэг тавьж болно.

4. Дохио өгөх – Бэртэж гэмтсэн, отгоос хөдлөх шаардлагагүй бол утаа зэргээр дохио өгч болно. Ассан гал дээр нойтон мөчир навч тавивал өтгөн цагаан утаа баргилж холоос хүн харах боломжтой. Шүгэлийн дуу чанга, хол сонсогддог тул мөн биедээ авч явахад илүүдэхгүй. Төрөл бүрийн гэрэл үүсгэгч зайлшгүй хэрэгтэй.

5. Бүү бууж өг – бүү сандар, бүү хашхир, бүү гүй, бүү санаа зов, тайван нухацтайгаар бууж өгөлгүй тэмцэх хэрэгтэй.

Төөрсөн хүмүүс явсаар эргээд байрандаа ирдэг гэдэг нь оргүй яриа биш. Ихэвчлэн нэг янзын давтагдсан тогтоцтой ил харааны лавлахгүй газар аялагчдад тохиолддог ийм зүйл. Энэ нь хөлийн урт богино, биеийн онцлог зэргээс огт шалтгаалдаггүй. Ой мод юм уу элсэн цөлд яваа хүмүүсийн тархины тэнцвэр хадгалах, хөдөлгөөн зохицуулах хэсэгт зүг чигийн баримжаа болох ил харааны лавлахуудын дүрс очдоггүй, үргэлжилсэн модод, элс гэх мэт дүрс илгээгдэж байдгаас болдог аж. Иймд чиглэлээ алдахгүй явахын тулд луужин, gps гэх мэт чиглүүлэгч ашиглах, уул хад, од, нар сар гэх мэт баримжаа авах тэмдэгтэй зүйлсийг байнга ажиглаж явах нь зүйтэй.

Бэлтгэсэн С.Сандагдорж

Previous Post

Улстөрчдийн пэйж өмнө нь ямар нэртэй байсан бэ

Next Post

Хүүхдээ салхинд гаргахдаа юуг анхаарах вэ?

Next Post
Хүүхдээ салхинд гаргахдаа юуг анхаарах вэ?

Хүүхдээ салхинд гаргахдаа юуг анхаарах вэ?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-03-11
Аутизмтай иргэдийн тухай хууль санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

Аутизмтай иргэдийн тухай хууль санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

2026-03-10
БХАТИХ-ын IV чуулганы II бүгд хурал болжээ

БХАТИХ-ын IV чуулганы II бүгд хурал болжээ

2026-03-10
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна

“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна

2026-03-10
Дэлхийн улс орнуудад бензиний үнэ өсөөд байна

Дэлхийн улс орнуудад бензиний үнэ өсөөд байна

2026-03-10
Солонгост сурч буй хүүхдийн эцэг, эхийн оршин суух хугацааг хүүхэд нь 24 нас хүртэл нь сунгана

Солонгост сурч буй хүүхдийн эцэг, эхийн оршин суух хугацааг хүүхэд нь 24 нас хүртэл нь сунгана

2026-03-10
“Financial Times”: Монгол Оюутолгойн “шударга бус” уурхайн арилжааны нөхцөлийг дахин хэлэлцэхийг эрмэлзэж байна

“Financial Times”: Монгол Оюутолгойн “шударга бус” уурхайн арилжааны нөхцөлийг дахин хэлэлцэхийг эрмэлзэж байна

2026-03-10
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна

2026-03-10
Хотын дарга Х.Нямбаатар Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа

Хотын дарга Х.Нямбаатар Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа

2026-03-10
НҮБ-ын цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа

2026-03-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.