• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-08-13
Ангилал: Нийслэл-380
Зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас суурьшлын болон ногоон бүсэд зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх, чандарлах ажлыг 2020 оноос хэрэгжүүлж байгаа билээ.


2020 онд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг /зуслангийн зам дагуу Гүнт, Шүлэг уулын энгэр/ -ийн 3 байршлаас 100 шарил нүүлгэн шилжүүлж, чандрыг Самбалхүндэвийн оршуулгын газрын нийтийн суваргад залж байсан.

2021 оны тухайд Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, Шувуун фабрик (Ламын энгэр) байршиж буй 100 гаруй шарилыг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм.


Энэ хүрээнд тухайн 2021 оны 7 сарын 5-ны өдрөөс эхлэн 30 хоногийн турш талийгаачдын ар гэрт мэдээллийг хүргэх хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд тогтсон байршил болон талийгаачдын мэдээллийг түгээснээс гадна бүртгэл, мэдээллийн ажилтан Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны таниулах хэсэгт байрлан ажилласан байна.

Энэ хугацаанд 30 гаруй талийгаачийн ар гэрээс холбогдсоноос ар гэрийн хүсэлтийн дагуу 10 гаруй шарил болон чандарыг бусад зөвшөөрөлтэй оршуулгын газарт нүүлгэн шилжүүлжээ.

2021 оны 8 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд уламжлалт шашны зан үйлийг гүйцэтгэн, холбогдох журам, стандартын дагуу ар гэрийн төлөөллийг оролцуулан шарилыг нүүлгэн, шилжүүлэх, чандарлах ажлыг “Улаанбаатар буян” ХХК гүйцэтгэсэн байна. Мөн энэхүү зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлж чөлөөлсөн талбайг тэгшлэн, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, зүлэг тарих ажлыг хийж гүйцэтгэжээ.

Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан талийгаачдын чандар, шүтээнийг Самбалхүндэв (70 давхар)-н оршуулгын газарт байрлах нийтийн суваргад залах хүндэтгэлийн арга хэмжээ 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж байгаа буюу бурхан бологсдын ар гэр төрөл төрөгсдийн төлөөлөл, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Улаанбаатарбуян ХХК-ны удирдлагууд ирж хүндэтгэл үзүүлж, лам хуврагууд хойдын буянд зориулсан ном уншлага уншин ерөөл өргөлөө.

Previous Post

А.Номингэрэл: Өөрийгөө бүү гол, жижиг гэлтгүй санаагаа хэрэгжүүлээд үз

Next Post

Юрий Гагарины хөшөөг хог дээр хаясан нь шүүмжлэл дагуулж байна

Next Post
Юрий Гагарины хөшөөг хог дээр хаясан нь шүүмжлэл дагуулж байна

Юрий Гагарины хөшөөг хог дээр хаясан нь шүүмжлэл дагуулж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-09-18
УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

2026-09-18
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.