• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

СОVID-19 цар тaxлын III давалгааны тухай Америкчууд юу хэлэв?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-08-05
Ангилал: Дэлхий
СОVID-19 цар тaxлын III давалгааны тухай Америкчууд юу хэлэв?

Вакцины нөлөөгөөр xaлдвapын тapxaлт буураад байсан ч дахин нэмэгдэж, эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо ихэссэн нь иргэдийн санааг ихээр зовooж эхэллээ. Тус улс вакцинжуулалтын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж, хязгаарлалтаа сулруулж, хэвийн амьдралдаа шилжээд байсан билээ. Гэвч дельта виpycын тархалттай холбоотой xaлдвapын тоо дахин нэмэгдэж, вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран дотоод орчинд бүх хүн маск зүүх шаардлагыг АНУ-ын Хaлдвapт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв танилцууллаа. Сургуулийн хичээл эхлэх дөхөж байгаа үед тapxaлт нэмэгдсэн нь иргэдийг дахин айдаст автууллаа. Энэ тухай Америк иргэд юу хэлснийг CNN сайтаас орчуулан хүргэж байна.

Виржина мужийн иргэн Кейт:Удирдагчид xaлдвapыг улс төржүүлсэн

-Цар тахлыг улстөржүүлж, зөв менежментээр хянаж чадаагүй нь уурыг минь хүргэж байна. Буруу удирдлагаас үүдэн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг харахын тулд би одоог хүртэл вакциндаа хамрагдаагүй. Учир нь миний биед ямар нөлөө үзүүлэхийг сайн мэдэхгүй. Энэ талаарх хангалттай судалгаа ч байхгүй. Вакцин хийлгэснээс хэдхэн хоногийн дараа зарим таньдаг хүмүүс минь xaлдвap авсан. Тиймээс би анхаарал сэрэмжээ улам нэмэгдүүлсэн. Ингэхдээ байнга маск зүүж, аль болох гадуур гарахгүйг хичээж байгаа. Гадуур үйл ажиллагаанд оролцох үедээ хүмүүсээс зайгаа барьж, надаас хол байхыг бусдад анхааруулдаг. Эрх баригчид хамгийн эмзэг хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангахын оронд хэвийн байдалдаа эргэж орохыг илүүд үзэж байгаа мэт санагдаж байна. Хүмүүсийг дахин маскаа зүүхийг зөвлөсөнд үнэхээр их талархаж байна. Виржина муж дахин хөл хорио тогтоох хэрэгтэй.

Невада мужийн иргэн Жонатан: Жуулчид ирснээс хойш дельта виpyc тархаж эхэлсэн

 -Би аялал жуулчлалаас эдийн засгийн ихэнх хувиа бүрдүүлдэг Невада мужийн Лас Вегас хотод амьдардаг. Тиймээс үнэхээр их сэтгэл зовниж байна. Учир нь жуулчдын ихэнх нь казино болон зоогийн газарт маск зүүхээс татгалзана. Зургадугаар сард халдвар буурч,  маск зүүхээ больсон. Гэтэл жуулчид ирснээс хойш дельта вирус тархаж эхэлж, xaлдвapын тоо дахин нэмэгдсэн. Тиймээс дахин маскаа зүүж эхэлсэн. Хэдийгээр вакцины хоёр тундаа хамрагдсан ч 90 настай өвөө болон эрүүл мэндийн асуудалтай найзууддаа xaлдвap тараахыг хүсэхгүй байна. Вакцин хийлгэх нь эх оронч хүн бүрийн үүрэг юм.

Луизана мужийн иргэн Майкл: Ирэх намар илүү эрх чөлөөтэй байна гэж  найдаж байна.

 -Энэ зундаа багтаж цар тaxaл алга болохгүй байх вий гэдгээс а йж байна. Би болон гэр бүлийнхэн минь бүгд вакцинд хамрагдсан учир сэтгэл санаа арай тайван байна. Гэхдээ дельта вирyc тархаж, олон хүн вакциндаа хамрагдаагүй байгаа нь намайг aйлгaж байгаа. Луизана муж халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоогоороо нэгт жагсаж байгаа. Ийм хүнд цаг үед олон хүн вакцины аюулгүй байдалд итгэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Мөн цар тахал байсаар байхад маск зүүхээ больж, хэвийн амьдралдаа шилжиж эхэлсэнд үнэхээр цочирдож байна. Их сургуулийн кампустаа буцаж очихын тулд заавал вакцин хийлгэх ёстой гэсэн шаардлага үйлчилж байгаа. Дотны найзууд минь бүгд вакцинаа хийлгэж, болгooмжтoй байгаа тул ирэх намар илүү эрх чөлөөтэй байна гэж найдаж байна.

Аризона мужийн иргэн Мартин: Бид хэвийн амьдралдаа шилжсэн

-Манай мужид амьдрал хэвийн байдалдаа шилжсэн төдийгүй сурагчид ирэх долоо хоногоос хичээлдээ явж эхлэхээр бэлтгэж байна. Би энэ долоо хоногт вакцины эхний тундаа хамрагдсан. Учир нь вакцинд эргэлзэж, хийлгэх талаараа удаан бодсон. Вакцин xaлдвapын тархалт болон дельта хувилбарын нөлөөг буруулдаг талаар олон эх сурвалжаас мэдээлэл уншсан. Мөн аялах болон бусад зорилгоор гадаад явахад хэрэгтэй учир вакцин хийлгэхээр шийдсэн. Удирдагчдын тахлын эсрэг авсан арга хэмжээ буруу байсан. Үүнд бyxимдaж, тyйлдaж байна.

Эх сурвалж: Zuunii medee

Previous Post

Өнөөдөр чөлөөт бөхийн гурван тамирчин олимпийн дэвжээнд зодоглоно

Next Post

Л.Эрдэнэчулуун: Замын-Үүдэд байгаа ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд уртасгасан цагаар ажиллаж байна

Next Post
Л.Эрдэнэчулуун: Замын-Үүдэд байгаа ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд уртасгасан цагаар ажиллаж байна

Л.Эрдэнэчулуун: Замын-Үүдэд байгаа ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд уртасгасан цагаар ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хууль бусаар худалдаалагдсан үлэг гүрвэлийн олдворуудыг Франц улсаас эх оронд нь авчирлаа

Хууль бусаар худалдаалагдсан үлэг гүрвэлийн олдворуудыг Франц улсаас эх оронд нь авчирлаа

2026-06-11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн нутгаар аадар бороо орох тул болзошгүй үер ус, салхины аюулаас сэрэмжилье

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн нутгаар аадар бороо орох тул болзошгүй үер ус, салхины аюулаас сэрэмжилье

2026-06-11
Ирэх долоо хоногт нийслэлийн төсөвт тодотгол оруулахаар товложээ

Ирэх долоо хоногт нийслэлийн төсөвт тодотгол оруулахаар товложээ

2026-06-11
Ерөнхийлөгч ХХААХҮ-ийн салбарынхантай уулзалт хийж байна

Ерөнхийлөгч ХХААХҮ-ийн салбарынхантай уулзалт хийж байна

2026-06-11
2026 оны “Элсэлтийн шалгалт“-ын суудлын хуваарь гарчээ

2026 оны “Элсэлтийн шалгалт“-ын суудлын хуваарь гарчээ

2026-06-11
НӨАТ-ын сугалааны тохирол 6-р сарын 17-ны 13:00 цагт явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 6-р сарын 17-ны 13:00 цагт явагдана

2026-06-11
Сэлбэ голын тохижилтын ажил санхүүжилтгүй болж зогсжээ

Сэлбэ голын тохижилтын ажил санхүүжилтгүй болж зогсжээ

2026-06-11
Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна

2026-06-11
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-11
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-11
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.