• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сошиалыг тандах биш тодорхой шийдвэр гаргана уу, УОК-оо!

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-06-22
Ангилал: Нийгэм
Сошиалыг тандах биш тодорхой шийдвэр гаргана уу, УОК-оо!

Kopoнaвиpyc халдварын улмаас зөвхөн зургадугаар сард 164 хүн, нийт нас баралт 447 хүрсэн муу мэдээтэй, айдастай өдрүүд үргэлжилж байна. Цар тахал гамшигт хүрсэнд эрх мэдэлтнүүдийн бодлого, шийдвэр шууд буруутай юм.

Товчхондоо, шагнал, сонгуулиас болж Монгол Улс эдийн засаг, эрүүл мэндийн хувьд маш хүнд үеийг даван туулж байна. Халдварын тоо дотоодод бүртгэгдээгүй байхад хөл хорио тогтоож, баяр наадмаа цуцлаж байсан хэрнээ хоногтоо хоёр мянга давж халдвараа барьж чадахгүйд хүрсэн өнөөдрийн нөхцөлд өнөөх л хөл хорино, хорихгүй гэсэн хэрүүл дээрээ ч доороо ч үргэлжилж байна.

Эмч, мэргэжилтнүүдийн зүгээс эрүүл мэндээ аврахын тулд хөл хорихыг, эсрэгээрээ эдийн засагчид хөл хорих хэрэггүйг сануулсаар. Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2021.06.21/ “Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүй гэж шийдсэн ч халдварын улмаас эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Хэрэв халдварын тоо буурахгүй бол хөл хорио тогтоохоос өөр аргагүй байдалд орно. Ингэж байж л халдвар хамгааллын дэглэм сахихаас гадна эмнэлгийн ачааллаа бууруулна” хэмээн мэдэгдсэн.

Тиймээс  монголчууд ойрын хэд хоногт хатуу хөл хорио тогтоох үгүй нь тодорхойгүй эргэлзээн дунд ажил, амьдралаа  ч зохицуулж чадахгүй нөхцөл үүсэв.  Өөрөөр хэлбэл, УОК, Засгийн газар тодорхой нэг шийдэлд хүрч, иргэдийн эргэлзээг тайлах шаардлагатай байна. Хөл хоривол хориод, үгүй бол түүнийгээ тодорхой мэдээллэх ёстой. Ямар шийдвэр гаргах тодорхойгүй нөхцөл өөрөө бухимдал, эрсдэл дагуулдаг.

Эх сурвалжийн мэдээлснээр долдугаар сарын 2-оос эхлэн 21-ний хооронд хөл хорио тогтоох санал гарсан ч Засгийн газар эцсийн шийдвэр гаргаагүй, шийдэлд хүрч чадахгүй байгаа аж.

Ирэх намар сургууль, цэцэрлэг, ажил амьдралаа хэвийн горимд шилжүүлэхийн тулд өнөөдрийн нөхцөлд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы хэлсэнчлэн нөхцөл байдал хүндэрвэл хатуу хөл хорио тогтоох нь зөв гэдгийг эрдэмтэн судлаачид ч хэлж буй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа дахин хатуу хөл хорио тогтоох нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ Ерөнхий сайд, зарим сайд нарын зүгээс хэрэв хатуу хөл хорио тогтоовол эдийн засаг тэг зогсолт хийх, олон аж ахуй нэгжүүд хаалгаа барих, улсын данс улайх ч эрсдэл ч үүсч болзошгүй байгаа учраас хөл хорио тогтоох дээр нэгдсэн байр сууринд хүрэхгүй байгаа аж. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь “Хатуу хөл хориог үргэлжлүүлэх нь эдийн засагт асар их хохиролтой. Тиймээс хатуу хөл хорио тогтоохгүйгээр шаардлагатай бол хэсэгчилсэн хөл хорио тогтооно” гэж мэдээлж байсан.

Дэлхий нийтээр цар тахлын эсрэг авах хамгийн гол арга хэмжээ бол вакцинаас гадна хөл хорио гэж үзэж байгаа ч бүхий л салбар хямарсан энэ үед уг шийдвэр хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой. Гэвч хөл хорио тогтооно, тогтоохгүй гэж маргаж, тодорхой шийдэл, шийдвэрт хүрэхгүй байгаа ч олон хүний ажил, амьдралаа төлөвлөхөд нөлөөлж буйг иргэд хэлж байна.

Халдварыг дотооддоо алдаагүй байх хугацаандаа хангалттай хэмжээнд бэлтгэл базааж, хариу арга хэмжээ авах бололцоогоо дээшлүүлж чадаагүй учраас одоо хүндхэн нөхцөлтэй тулгарсан нь яахын аргагүй үнэн. Ийм байтал эрх баригчид иргэдийнхээ эрүүл мэндээс илүүтэй наадмыг чухалчлав бололтой. Өөрөөр хэлбэл, аймаг сумдад баяр наадмыг зохион байгуулахгүй зөвхөн нийслэлд хийх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Чухамдаа одоогийн нөхцөл байдалд баяр наадмыг зохион байгуулах нь чухал уу иргэдийн амь нас илүү үнэтэй юу гэдэг сонголттой нүүр тулаад байна. Уг нь энэ үед улсын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхийг хориглож цар тахлыг хохирол багатай даван туулахад бүх анхаарлаа хандуулах ёстойсон.

“Өнгөрсөн өвөл, хавар биднийг “Хөл хорио тогтооё. Хүнд байдалд орно” гэж анхааруулаад байхад “Цар тахалтай хамт амьдаръя, эдийн засгаа бодъё” гэcээр одоо яг тэр байдалдаа хүссэн, хүсээгүй хүрчихлээ.Түргэн өөрчлөгддөг эрсдэлтэй нөхцөлд яах вэ гэдгийг хэлэхэд хүндрэлтэй. Сүүлийн хөл хориог арай өмнө буюу өдөрт бүртгэгдэх халдварын тоо 100-200 байхад тогтоосон бол өнөөдөр тэр тоотойгоо л явж байх байлаа. Гэсэн хэдий ч  өмнө нь тогтоосон хөл хорио, вакцины үр дүн бий. Хэрэв ямар ч үр нөлөөгүй байсан бол өдөрт халдварын тоо өдөрт 10-20 мянгаар тоологдох байсан” гэдгийг УОК-ын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих онцолсон удаатай.

Эх сурвалж: news.mn

 

Previous Post

ЭМЯ: 2231 хүн халдвар авч, 12 хүн нас барлаа

Next Post

СХД: Нүхэн жорлон, бохирын цооногийг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлын хуваарийг хүргэж байна

Next Post
СХД: Нүхэн жорлон, бохирын цооногийг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлын хуваарийг хүргэж байна

СХД: Нүхэн жорлон, бохирын цооногийг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлын хуваарийг хүргэж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-29
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-29
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

2026-04-28
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

2026-04-28
БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

2026-04-28
А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

2026-04-28

Монголын хөгжөөн дэмжигчдийн шигшээ баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

2026-04-28
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана

Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана

2026-04-28
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.