• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхийлөгч Х.Баттулга уяачдад Монгол Улсын цол хүртээлээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-06-04
Ангилал: Нийгэм
Ерөнхийлөгч Х.Баттулга уяачдад Монгол Улсын цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6, 8.8-д заасан болзол хангасан уяачдад Монгол Улсын цол хүртээх тухай 148 дугаар зарлигийг 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр гаргасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цол хүртээх ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 148 дугаар зарлигаар Монгол Улсын Тод манлай 5 уяач, Монгол Улсын Манлай 22 уяач, Монгол Улсын Алдарт 26 уяач төрсний дотор нэг эмэгтэй уяач буюу Эрдэнэ-Очирын Цолмон байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цол хүртээснийхээ дараа:

“Уяачид аа,

Улсын цол хүртэгсэд ээ,

Дэлхий нийтэд тархсан цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил уяачдын цол олголгүй өнжсөн учраас Үндэсний баяр наадмын тухай хуульд заасан болзлыг хангаж, 2019, 2020 оны улс, аймаг, бүсийн наадамд амжилттай оролцсон уяачдад Тулгар төр, Их Монгол Улс, Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгалын тэгш ойн босгон дээр Монгол Улсын цол хүртээлээ. Бүгдэд нь баяр хүргэе.

Монгол наадмын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон хурдан морины уралдаан бол үндэсний өв их соёл, монгол үндэстний ижилсэл бас ялгарал билээ. Биднийг морьтон монгол хэмээн таньдаг, бид мориороо бахархаж, морио дээдэлдэг ард түмэн.

Морин уралдааныг спортын зэрэгт хүргэж, уяачдын амжилтыг бодитоор биежүүлж, хэрэгжүүлж байдаг унаач хүүхдийн асуудал нийгмийн хурц хэлэлцүүлгийн сэдэв болоод удаж байна. Нэг талаас уламжлал, морин уралдааны нөхцөл, боломжийн асуудал, нөгөө талаас хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн болон санхүүгийн асуудал энд мөргөлддөг юм. Олон жил яригдаж, тодорхой шийдлүүд олж байгаа ч асуудал зүгшрээгүй, нэг мөр шийдэгдээгүй л байгааг уяачид анхааралдаа аваарай.

Улсын цол шагнагдсан манлайлагч уяач Та бүхэнд энэ мөчид улсын эрхэм цолныхоо хариуцлагын хүрээнд унаач хүүхдийн аюулгүй байдал, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд юуны түрүүнд анхаарч, бусдад үлгэр жишээ байхыг үүрэг болгож захья. Хүүхэд нэгдүгээрт гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Та бүхэнд найдаж байна. Өвөг дээдсээс уламжлан ирсэн морины соёлыг хадгалж, орчин цагийн боломж, шаардлагатай хослуулан монгол морин уралдааныг хөгжүүлж, боловсронгуй болгож, ёс жудгаа дээдэлж, цэвэр ариун байлгах үүрэг улсын цолтнууд Та бүхнээс эхтэй гэдгийг мориор амилсан Төрийн туг, сүлдний өмнө энэ танхимаас ухамсарлаарай гэж хүсье.

Үүнээс гадна морин уралдааны шүүлт, шалгаруулалт, морьдын ангилал зэргийг тойрсон ужиг хэрүүл маргаан, хардлагыг уяачид өөрсдийн галаас эхлээд холбоодынхоо түвшинд ярилцан хэлэлцэж, монгол наадмыг маргаангүй, шударга явуулдаг болгох тал дээр анхаарч, ойрын хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй. Өнгөрсөн жил хууль ёс, дэг журмыг сахиулах ёстой морины комисс нь авлига, хээл хахуулийн асуудалд холбогдсон ноцтой хэл ам гарсан. Морин уралдаан нэг талаас уламжлалт соёл, нөгөө талаас спорт бөгөөд аль аль талаасаа нийт ард түмний цэнгэл баяр юм. Үндэсний баяр наадамтай холбоотой авлигын үйлдэл бол үндэсний өв соёл, ард түмний итгэл үнэмшлийн эсрэг гэмт үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй. Үүнийг хуулиар нарийвчлан зохицуулах ч шаардлага байсаар байна. Авлигаас ангид, шударгаар, хүлгийн шандас, уяачийн эрдмийг сорьж, үнэн хурдыг үзэн наадах нь монгол түмний хүсэл юм. Тийм учраас уяачид Та бүхэн холбооны хэмжээнд ийм ёс бус зүйлсийг цэгцлэх, нийтэд ойлгомжтой, ид тод, шударга дүрэм журам, шалгаруулалттай болох онцгой шаардлага байгааг иргэдийн өмнөөс захиж, дамжуулъя.

Эрхэм уяачид аа,

Наадамд амжилттай оролцож, өндөр амжилт гаргасанд тань дахин баяр хүргэе. Уясан морьд тань жавхаатай, хурдтай байг. Уралдаан тэмцээн тань шударга, уралдсан уяачид нь сэтгэл хангалуун байг ээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор монгол наадам үеийн үед тэгш шударга болж, монгол түмнийг ашид цэнгүүлж байх болтугай” гэлээ.

Previous Post

CХД: УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ДАВТАН ТУНД ХАМРАГДСАН ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Next Post

Хар машиныг хакердсан гэх мэдээлэл гаргасан иргэн Г.Ганочир ардчилсан намаас 75 сая төгрөг авсан байжээ

Next Post
Хар машиныг хакердсан гэх мэдээлэл гаргасан иргэн Г.Ганочир ардчилсан намаас 75 сая төгрөг авсан байжээ

Хар машиныг хакердсан гэх мэдээлэл гаргасан иргэн Г.Ганочир ардчилсан намаас 75 сая төгрөг авсан байжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-29
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-29
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

2026-04-28
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

2026-04-28
БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

2026-04-28
А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

2026-04-28

Монголын хөгжөөн дэмжигчдийн шигшээ баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

2026-04-28
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана

Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана

2026-04-28
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.