• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ковид19-ийн эсрэг дэмжлэг үзүүлэх нэгдсэн багийн анхдугаар хуралдаан боллоо

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-04-28
Ангилал: Нийгэм
Ковид19-ийн эсрэг дэмжлэг үзүүлэх нэгдсэн багийн анхдугаар хуралдаан боллоо

Монгол Улсын Шадар сайд, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч нарын санаачилгаар Монгол Улсад цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх “Нэгдсэн зохицуулалтын баг” байгуулах ажлыг ажил хэрэг болгон өнөөдөр анхдугаар цахим хуралдааныг хамтран зохион байгууллаа. Уг хуралдаанд нийт төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, элчин сайдын яамд, НҮБ-ын агентлагууд, хүмүүнлэгийн багууллагуудын төлөөлөл болох 60 гаруй хүн оролцов.

Энэхүү НЗБ-ийг Шадар сайд С. Амарсайхан, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар хамтран удирдах бөгөөд энэхүү багийн гол зорилго нь Монгол Улсад нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж буй КОВИД19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, учирч болох эрсдэлийг тооцоолж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах явдал юм.

Хуралдааныг нээж Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ, Монгол Улсад КОВИД19 цар тахлаас сэргийлэх, тэмцэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс олон талын дэмжлэг үзүүлж ирсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

“Нэгдсэн Зохицуулалтын Баг нь Монгол Улсын Засгийн газрын КОВИД19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн стратегийн алсын харааг тодорхойлж, Хүмүүнлэгийн хамтарсан үйл ажиллагааны богино болон дунд хугацааны  стратегийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ” гэж ноён Тапан Мишра хэлсэн үгэндээ онцоллоо.

Хуралдаанаар Шадар сайдын ажлын албанаас өнөөгийн цар тахалтай тэмцэж, цаашид нийгэм, эдийн засгийн болон хүмүүнлэгийн үр дагаврыг аль болох бага түвшинд байлгахад нэн шаардлагатай дэмжлэг тусламжийн талаар оролцогчдод танилцууллаа.

Мөн КОВИД19 халдварын цар тахлын талаар цаг үеийн мэдээ, мэдээллийг олон нийтэд нэгдсэн зохицуулалтаар хүргэх талаар Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэн ажиллана.

Тус хурлын үеэр НҮБ-аас цар тахалтай холбоотой цаг үеийн мэдээ мэдээлэл, ялангуяа цар тахлын иргэд болон бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буй мэдээллийг нэг дороос цогц байдлаар хүргэх зорилгоор санаачилсан КОВИД-19 мэдээллийн нэгдсэн вэбсайт (www.covidmongolia.mn)-ыг   танилцуулж, Шадар сайдын ажлын албатай хамтран уг вэбсайтыг албан ёсоор нээлээ.

Энэхүү нэгдсэн баг байгуулах санаачлагыг оролцогчид таатай хүлээн авч, цар тахлын эсрэг хариу арга хэмжээг илүү нягт, үр дүнтэй уялдуулан зохицуулах талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Previous Post

Тавдугаар сарын 1-ний дотор НДШ-ийг нэмсэн шийдвэрээ цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг МҮЭХ шаардав

Next Post

Pfizer: Covid-19 өвчнийг гэртээ эмчлэх эм 2021 оны сүүлээр бэлэн болно

Next Post
Pfizer: Covid-19 өвчнийг гэртээ эмчлэх эм 2021 оны сүүлээр бэлэн болно

Pfizer: Covid-19 өвчнийг гэртээ эмчлэх эм 2021 оны сүүлээр бэлэн болно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-29
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-29
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

2026-04-28
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

2026-04-28
БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

2026-04-28
А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

2026-04-28

Монголын хөгжөөн дэмжигчдийн шигшээ баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

2026-04-28
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана

Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана

2026-04-28
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.