• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Төв аймгийн шүүх ачааллаараа улсын хэмжээнд 1 дүгээрт жагсаж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-03-22
Ангилал: Нийгэм
Төв аймгийн шүүх ачааллаараа улсын хэмжээнд 1 дүгээрт жагсаж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 оны Монгол Улсын шүүхийн тайлан номыг гаргаж цахим болон цаасан хэлбэрээр хэвлэн нийтэлжээ. Энэ номын гурав дугаар хэсэг буюу Монгол улсын шүүхийн 2020 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээнээс Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн ачааллыг бусад ижил шатны шүүхүүдтэй харьцуулан үзжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 1756 хэрэг шийдвэрлэсэн байна. Энэ нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүд болох Баянзүрх /5716 хэрэг/, Чингэлтэй /3906 хэрэг/, Сүхбаатар /3662 хэрэг/, Баянгол /4293 хэрэг/, Хан-Уул /4441 хэрэг/, Сонгинохайрхан /4448 хэрэг/, орон нутгийн шүүхүүдээс Хөвсгөл /2260 хэрэг/ -ийн дараа буюу нийт шийдсэн хэрэг маргааны тоогоороо улсын хэмжээнд 8 дугаарт, орон нутгийн хэмжээнд 2 дугаарт жагсаж байна.

Харин нэг шүүгчид ногдох хэргийн тоо нь 439 байгаа нь бусад орон нутаг болон дүүргийн иргэний хэргийн анхан шатны нийт шүүхүүдтэй харьцуулахад ачааллаараа улсын хэмжээнд 1 дүгээрт жагсаж байна.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2020 онд 487 эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байна. Энэ нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд болох Баянзүрх /2064 хэрэг/, Чингэлтэй /909 хэрэг/, Сүхбаатар /1028 хэрэг/, Баянгол /1046 хэрэг/, Хан-Уул /794 хэрэг/, Сонгинохайрхан /1245 хэрэг/-н дараа буюу нийт шийдвэрлэсэн хэргийн тоогоороо улсын хэмжээнд 7 дугаарт, орон нутгийн хэмжээнд 1 дүгээрт жагсаж байна.

Харин нэг шүүгчид ногдох хэргийн тоо нь 105 байгаа нь бусад анхан шатны шүүхтэй харьцуулахад ачааллаараа улсын хэмжээнд 12 дугаарт, орон нутгийн хэмжээнд 5 дугаарт жагсаж байна. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2020 онд 47 захиргааны хэрэг шийдвэрлэсэн байна. Энэ нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх /895/, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх /73/-ийн дараа буюу 3 дугаарт жагсаж байна.

Харин нэг шүүгчид ногдох хэргийн тоо нь 15.7 байгаа нь бусад Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдтэй харьцуулахад ачааллаараа улсын хэмжээнд 5 дугаарт жагсаж байна. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2020 онд нийт 89 хэрэг шийдвэрлэсэн. Энэ нь бусад Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүдтэй харьцуулахад шийдвэрлэсэн хэргийн тоогоор 11 дүгээрт, нэг шүүгчид ногдох хэргийн ачааллаараа Улсын хэмжээнд 18 дугаарт жагсаж байна.

Previous Post

Индонезийн мусульмануудад вакцин тариулахыг хоригложээ

Next Post

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаад Төрийн дээд шагнал ‘Чингис хаан’ одон гардууллаа

Next Post
Сансрын нисгэгч Ж.Гүррагчаад Төрийн дээд шагнал ‘Чингис хаан’ одон гардууллаа

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаад Төрийн дээд шагнал 'Чингис хаан' одон гардууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.