• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монголын 3×3 сагсан бөмбөгийн шигшээ баг олимпын эрхийн төлөө тоглоно

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-02-24
Ангилал: Спорт
Монголын 3×3 сагсан бөмбөгийн шигшээ баг олимпын эрхийн төлөө тоглоно

Токио 2021 Олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд олимпын эрх олгох хоёр тэмцээний товыг Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /ОУСБХ/ зарлалаа. 2019 оны арваннэгдүгээр сарын 01-нд ОУСБХ 3х3 төрөлд Дэлхийн чансаагаар тэргүүлэгч эмэгтэй, эрэгтэй 4, 4 багт Токиогийн Олимпын эрхийг олгосон.

Эмэгтэй дөрвөн эрхийг ОХУ, БНХАУ, Румын, Монгол улсууд аваад байгаа бол эрэгтэй дөрвөн эрхийг Серби, ОХУ, БНХАУ, Япон улсууд аваад байна. Монголын эрэгтэй баг чансаагаараа эрхээ авах болзол хангасан ч зохион байгуулагч орны цагаан хуудсаар Япон эрх авснаар манай баг эрхгүй хоцорсон билээ.

Харин одоо үлдсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн эрхийн төлөөх хоёр тэмцээн болно. Эхний тэмцээн тавдугаар сарын 26-30-ны хооронд Австрийн Граз хотод Дэлхийн шилдэг 20 баг тоглох ба эхний 3 байранд орсон багууд олимпын эрхээ авна.

Тус тэмцээнд Монгол улсын эрэгтэй шигшээ баг тамирчид чансааг тэргүүлж А хэсгийн 1 дэх багаар эрэмбэлэгдээд байна. Түүнчлэн зургаадугаар сарын 04-06-ны хооронд Унгарын Дебрецен хотод 6 баг өрсөлдөж нэг нь эрхээ авна. Энэхүү тэмцээнд 2012 оны Лондонгийн Олимп, 2016 Риогийн Олимпод сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй аль ч төрөлд оролцоогүй 3х3 сагсан бөмбөгийн чансаа өндөр эрэгтэй эмэгтэй тус бүр зургаан баг өрсөлдөнө.

Токио 2021 Олимпын наадамд анх удаа сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр эрэгтэй 8, эмэгтэй 8 баг оролцох юм.

Previous Post

Dota Pit Season 5 finals preview: Secret, VP have something to prove

Next Post

Шүүгч нартай холбоотой хяналтын камeрын бичлэг алдагдсанд хүлцэл өчиж мэдэгдэл гаргажээ

Next Post
Шүүгч нартай холбоотой хяналтын камeрын бичлэг алдагдсанд хүлцэл өчиж мэдэгдэл гаргажээ

Шүүгч нартай холбоотой хяналтын камeрын бичлэг алдагдсанд хүлцэл өчиж мэдэгдэл гаргажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-04-29
Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

2026-04-29
1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

2026-04-29
Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-29
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-29
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

2026-04-28
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

2026-04-28
БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

2026-04-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.