• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шилдэг таван судлаачийн нэгээр Математикч Д.Хонгорзул шалгарчээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-09
Ангилал: Нийгэм
Шилдэг таван судлаачийн нэгээр Математикч Д.Хонгорзул шалгарчээ

Дэлхийн хөгжиж буй орнуудын судлаач эмэгтэйчүүдийн байгууллага /OWSD/-аас жил бүр шилдэг эмэгтэй судлаачдад олгодог ‘OWSD-Elsevier Foundation Award’ шагналыг энэ жил Монголын математикч хүртжээ.

OWSD нь 1993 оноос эхэлж дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжил нэгтнүүдтэй холбоо тогтоож, хамтын ажиллагааны сүлжээ бий болгон семинарт оролцож, салбарынхаа мэргэжилтнүүдтэй уулзах, орон нутгийн лаборатори, байгууллагуудад зочлон туршлага судлах боломжуудыг олгодог олон улсын байгууллага юм.

Уг шагналыг 2012 оноос эхлэн эмэгтэй эрдэмтдийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж олгож эхэлсэн бөгөөд Латин Америк ба Карибын тэнгис, Зүүн ба Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутаг, Төв ба Өмнөд Ази, Арабын бүс нутаг, Сахар орчим ба Африкийн гэсэн таван бүс нутгаас тус бүр нэг судлаачийг шалгаруулдаг байна. Нийт 81 хөгжиж буй орны судлаачдаас Зүүн ба Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн шилдэг судлаачаар математикийн шинжлэх ухааны доктор Доржготовын Хонгорзул шалгарчээ. Уг шагналыг 5000 ам.доллар дагалддаг бөгөөд жил бүрийн хоёрдугаар сард АНУ-д зохион байгуулдаг Америкийн Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгийн /AAAS/ хуралд оролцох эрхтэй болдог байна.

Д.Хонгорзул математикч мэргэжилтэй, шинжлэх ухаан, инженерийн салбарын хэрэглээний болон онолын математикийн салбар болох бутархай дифференциал тэгшитгэл /FDE/ -ийг судалдаг эрдэмтэн юм байна. FDE нь физик, хими, биологи, эдийн засаг зэрэг олон хэрэглээний шинжлэх ухааны нарийн төвөгтэй систем, үйл явцыг дүрслэн харуулахад ашиглагддаг аж. Тэрбээр хэрэглээний математикийн чиглэлээр МУИС-ийг төгсөж, магистр хамгаалжээ. Дараа нь Японы засгийн газрын тэтгэлгээр Кюүшюгийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд эх орондоо эргэж ирээд 2018 оноос МУИС-д багшилж байгаа аж.

Previous Post

Сэлэнгэ аймаг xaлдвapгүй бүс боллоо

Next Post

Гуравдугаар сарын 1-ээс цэцэрлэг ажиллуулах эсэхээр эцэг, эхчүүдээс судалгаа авч байна

Next Post
Гуравдугаар сарын 1-ээс цэцэрлэг ажиллуулах эсэхээр эцэг, эхчүүдээс судалгаа авч байна

Гуравдугаар сарын 1-ээс цэцэрлэг ажиллуулах эсэхээр эцэг, эхчүүдээс судалгаа авч байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

2026-08-31
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-31
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

2026-08-31
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Дэлгэрүүлэгч одтой, улаагчин үхэр өдөр

2026-08-31
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +27 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-08-31
Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.