• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Төрийн албаны ерөнхий шалгалтыг нэгдүгээр улиралд багтаан авахаар төлөвлөж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-15
Ангилал: Нийгэм
Төрийн албаны ерөнхий шалгалтыг нэгдүгээр улиралд багтаан авахаар төлөвлөж байна

Ерөнхий шалгалтыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан хэдий ч шинээр болон дахин шалгалт өгөх иргэдийн хүлээлт их байгааг харгалзахын зэрэгцээ журмын дагуу 2021 оны ээлжит ерөнхий шалгалтыг цар тахлын хорио цээрийн дэглэмээс хамааран хэрхэн зохион байгуулах талаар Улсын Онцгой Комисс болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөн, шалгалтыг 2021 оны нэгдүгээр улиралд багтаан төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллахаар боллоо.

Өнгөрсөн онд ерөнхий шалгалтыг цахимаар зохион байгуулсан бөгөөд шалгалтад 16.000 гаруй иргэн бүртгүүлсэн бөгөөд 32 хувь нь шалгалтад тэнцэж, төрийн албаны нөөцөд орсон.

Энэ онд мөн шалгалтыг цахимаар зохион байгуулах бөгөөд хорио цээрийн дэглэм, тархалттай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлөөс шалтгаалан шалгалтын тов товлогдох юм.

Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах албан хаагчид тавих нийтлэг шаардлагыг тодорхойлсон байдаг. Үүнд Монгол Улсын иргэн байх, дээд боловсролтой байх, гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээгүй байх, эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байх, цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх зэрэг шаардлагууд хамаардаг.

Төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа албан хаагчдыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг шаардлагуудыг хангаж байгаа эсэхэд Төрийн албаны зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд хүн нэг бүрээр хяналт шалгалт хийх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна. Энэхүү шалгалтаар төрийн жинхэнэ албан хаагчдыг давхар иргэншилтэй эсэх, боловсролын баримт бичиг нь жинхэнэ эсэх, авлига албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан эсэх зэрэг асуудлуудыг шалгаж тогтоох юм.

Previous Post

ОБЕГ: Мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна

Next Post

БЗД-ийн 17-р хороо болон ‘Мөнххада’ компаниас нийт 12 тохиолдол бүртгэгдлээ

Next Post
БЗД-ийн 17-р хороо болон ‘Мөнххада’ компаниас нийт 12 тохиолдол бүртгэгдлээ

БЗД-ийн 17-р хороо болон 'Мөнххада' компаниас нийт 12 тохиолдол бүртгэгдлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлд тийболлын спортыг хөгжүүлж, Япон дасгалжуулагчийн арга барилаас суралцана

Нийслэлд тийболлын спортыг хөгжүүлж, Япон дасгалжуулагчийн арга барилаас суралцана

2026-10-20
Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2026-10-20
Орхон аймгийн Жаргалант суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Орхон аймгийн Жаргалант суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө

2026-10-20
Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ

2026-10-20
Монгол тэмээ, Морин хуурын өдөртэй болох агуулгыг хуульд оруулах төсөл санаачилжээ

Монгол тэмээ, Морин хуурын өдөртэй болох агуулгыг хуульд оруулах төсөл санаачилжээ

2026-10-20
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-10-20
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт ялимгүй цас орно

2026-10-20
Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

2026-10-19
Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

2026-10-19
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

2026-10-19
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.