• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нэг өрөөнд суусан хоёр хүн амны хаалттай байлаа ч агаар сэлгэхгүй бол халдвар авах магадлалтай

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-11
Ангилал: Боловсрол, Зөвлөгөө, Нийгэм, Тод мэдээ, Эрүүл мэнд
Нэг өрөөнд суусан хоёр хүн амны хаалттай байлаа ч агаар сэлгэхгүй бол халдвар авах магадлалтай

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлийн цагаар АШУҮИС-ийн НЭМС-ийн багш Т.Жаргалсайхан коронавирусийн халдвараас сэргийлэх тухай зөвлөгөө, зөвлөмж өглөө.

Тэрбээр “Коронавирус нь хоёр замаар дамжиж байна.

Нэгдүгээрт, РМ2.5 тоосонцрын гадаргуунд наалдан, амьсгалын замаар дамжих боломжтой.

Хоёрдугаарт, хүний амьсгалаас тодорхой хэмжээнд бичил шүлс ялгардаг. Уг бичил шүлсээр амьсгалсан хүн агаар дуслаар халдвар авах эрсдэлтэй.

Амны хаалт зүүсэн хоёр хүн нэг өрөөнд ажилладаг гэж үзье. Нэг нь шинж тэмдэггүйгээр өвчилсөн тохиолдолд агаар сэлгэхгүй байвал халдваргүй хүн амны хаалт зүүсэн байлаа ч тоосонцрууд амьсгалын замаар нь нэвтрэх боломжтой гэх тооцоолол гарсан. Эрдэмтдийн тооцоолсноор нэг микрометр хэмжээтэй тоосонцорт хамгийн багадаа 250 ширхэг РНХ агуулсан вирус хадгалагдсан байх боломжтой.

Агаарт вирус агуулсан 300-500 ширхэг тоосонцор байхад л хүн халдвар авах магадлал нэмэгддэг. Энэ жишээ нь агаар сэлгэлт, маскаа солих, хүн хоорондын зай баримтлах нь ямар чухал гэдгийг харуулж байна” гэлээ. Түүнчлэн тэрбээр цар тахлын халдвараас сэргийлэхийн тулд 5С зарчим баримтлахыг санал болгож буйгаа танилцуулав.

Коронавирусийн халдвараас сэргийлэх “5С” зарчим

АШУҮИС-ийн НЭМС-ийн багш Т.Жаргалсайхан “Япон улсад коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд 3С зарчмыг хэрэгжүүлж байна. Үүнийг манай улсад “5С”-гийн зарчим болгон хэрэгжүүлэх санал дэвшүүлж байна. Эдгээр нь

  1. Change-Маскийг хоёр цаг тутамд солих, гаднаас орж ирээд чийг тогтсон маскийг хуурайгаар солих. Маскийг гадна талаас нь барихгүй байх.
  2. Closed distance-Хүн хооронд хоёр метрийн зай барих
  3. Crowded place-Олон хүн цугласан газраас зайлсхийх
  4. Confined space-Битүү орчинд ажиллахгүй байх
  5. Avoid chatting-Шаардлагагүй харилцан ярианаас татгалзах. Учир нь амьсгалахад ялгарах тоосонцрын хэмжээ бага байдаг бол ярихад хэмжээ нь ихэсдэг.

Түүнчлэн анхаарах ёстой өөр зүйлс нь дотоод орчинд агаарын харьцангуй чийгшил 40-60 хувь байхад вирусийн амьдрах чадвар хамгийн бага. Мөн цонх салхивчаар нэг чиглэлийн агааржуулалт хийх нь агаар дахь вирус агуулсан тоосонцрын тоо хэмжээг бууруулах хэдий ч амьдрах хугацааг нь уртасгах эрсдэлтэй. Иймд нэвт салхилуулах нь хэрэгтэй гэх саналыг дэвшүүлж байна” гэв.

Мөн ажлын байранд “3А” зарчмыг баримтлах нь зүйтэй хэмээв.

    1. Агаараа сэлгэцгээе
    2. Амны хаалтаа сольцгооё
    3. Ажилтнуудаа ээлжээр ажиллуулцгаая юм.

Previous Post

Т.БАЯРХҮҮ: 95 САЯ ДОЛЛАР БУЮУ 300 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ОФФШОР БҮСЭЭС ОРЖ ИРСЭН

Next Post

Зөвлөгөө : COVID-19 ЦАГ АГААРААС ҮЛ ХАМААРАН ХАЛДВАРЛАДАГ !

Next Post
Зөвлөгөө : COVID-19 ЦАГ АГААРААС ҮЛ ХАМААРАН ХАЛДВАРЛАДАГ !

Зөвлөгөө : COVID-19 ЦАГ АГААРААС ҮЛ ХАМААРАН ХАЛДВАРЛАДАГ !

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.