• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.Отгон: Ийм ДЭЭРЭМ байж болох уу!!!

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-06
Ангилал: Нийгэм
Б.Отгон: Ийм ДЭЭРЭМ байж болох уу!!!

 Худалдаа аж үйлдвэрийн танхим ‘Гарал үүслийн гэрчилгээ’-ээр шантаажилж, самар экспортлогч аж ахуйн нэгжүүдээс 30 тэрбум төгрөг дээрэмдэхээр төлөвлөжээ.

 Бизнесийг дэмжих үндсэн үүрэгтэй МҮХАҮТ дэмжих байтугай хууль бус татвар, хураамж бий болгон аж ахуйн нэгжүүдийг дээрэмдэж эхэллээ. Цар тахлын үед аж ахуйн нэгжүүдэд ‘Давагдашгүй байдлын гэрчилгээ’ -г 500 мянгаас 1 сая төгрөгөөр олгох гэнэ. Мөн самар экспортлогч аж ахуйн нэгжүүдийг ‘Гарал үүслийн гэрчилгээ’-ээр барьцаалан, 30 тэрбум төгрөг шантаажилснаас тэд авсан самраа экспортолж чадахгүй 2 сар болж байна. МҮХАҮТ дэргэдээ байгуулсан ‘Самрын кластер’ гэгчээр дамжуулан экспортлогч аж ахуйн нэгжүүдийн хилээр гаргах самрын бүтээгдэхүүний кг тутамд 3000 төгрөг авна гэжээ.

Энэ жил бэлтгэсэн 10 мянган тн самрын чөмгөөр тооцвол 30 тэрбум төгрөг МҮХАҮТ-ын дансанд орно. Энэ хураамж нь самар хилээр гаргахад улсын төсөвт орж буй татвартай эн тэнцэж байна. Өнөөдөр самрын бүтээгдэхүүнийг улсын хилээр гаргахад ‘тэмдэгтийн хураамж’ болгож кг тутамд 3000 төгрөг улсын төсөвт орж буй. Хэрвээ самар экспортлогчдод энэ мөнгийг төлөх боломж үнэхээр байгаа бол улсын төсөвт оруулж, ард түмэндээ зориул л даа. Дурын нэг төрийн бус байгууллага, эсвэл хуулийн этгээд дур зоргоороо татвар хураамж авах нь хууль зөрчсөн үйлдэл юм. Үндсэн хуулинд албан татварыг зөвхөн хуулиар тогтоох заалт бий. Самар экспортлогчдын бүтээгдэхүүн Монгол улсаас гаралтайг батлах “гарал үүслийн гэрчилгээ”-г МҮХАҮТ-аас олгодог. Уг гэрчилгээг аж ахуйн нэгжүүд хэр хэмжээний самар гаргахаас шалтгаалж 100-200 мянган төгрөгөөр авдаг журамтай.Энэ гэрчилгээг нь өгөхгүй хясан боогдуулах замаар 30 тэрбум төгрөг МҮХАҮТ нэхэж буй.

Өнгөрсөн 2020 онд самар манайд сайн гарсан. Самар экспортлогч аж ахуйн нэгжүүд иргэдээс 30 мянган тн самар худалдаж авчээ. Самранд явсан ажил орлогогүй иргэдийн гар дээр 200 гаруй тэрбум төгрөг очсон. Самар экспортлогч аж ахуйн нэгжүүд ‘байгалийн нөөц ашигласны төлбөр’-ийн тухай хуулиар орон нутагт кг тутамд 800 төгрөгийн хураамж төлдөг. Үүгээр сум, аймгийн төсөвт 20 гаруй тэрбум орсон. Мөн самрын бүтээгдэхүүнээ хилээр гаргахад ‘Улсын тэмдэгтийн хураамж’-д кг тутамд 3000 төгрөг төлдөгийг дээр хэлсэн. 10 мянган тн самрын чөмөг гаргахад 30 тэрбум төгрөг улсын төсөвт орно. Энэ бол хуулийн дагуу төлдөг хураамж. Гэтэл хууль бусаар МҮХАҮТ дахиад 30 тэрбум төгрөг авах нь хууль бус дээрэм юм. Өнгөн дээрээ бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэж жүжиглэдэг ч цаагуураа тэднийг хууль бус татвар хураамжаар дээрэмдэх гэсэн энэ үйлдэлдээ МҮХАТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин таныг тайлбар хийхийг шаардаж байна. Өнөөдөр ийм хууль бус зүйлийг хүлцэн өнгөрвөл маргааш хэн нэг нь эрх мэдлээрээ далайлган намайг, таныг дээрэмдэх жишиг тогтохыг хэн ч хүсэхгүй байна.

Зураг дээр: /Худалдаа аж үйлдвэрийн танхимын аж ахуйн нэгжүүдээс самрын кг тутамд 3000 төгрөг нэхсэн албан бичгийг баримт болгон хавсаргав/

Сэтгүүлч Б.Отгон 2021.01.06

Previous Post

Коронавирусын халдвар бэлгийн амьдралд нөлөөлдөг

Next Post

С.Батболд: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ

Next Post
Б.ЖАРГАЛСАЙХАН: ТӨГС ГҮЙЦЭТГЭЛ…

С.Батболд: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-05-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

2026-05-24
Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

2026-05-24
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 14 хэмийн дулаан

2026-05-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.