• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

3өвшөөрөлгүй “маяк”-тангууд: С.Амарсайхан

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-12-31
Ангилал: Хууль
3өвшөөрөлгүй  “маяк”-тангууд:  С.Амарсайхан

Хувийн өмчит компанийн нэр дээр болон иргэний нэр дээр бүртгэлтэй автомашинуудад тусгай дуут болон гэрлэн дохио (маяк) тавьж замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүд байсаар байна. Тухайлбал, 03-01УБҮ улсын дугаартай, хар өнгийн, ниссан алтима маркын автомашинаар ийм зөрчил үйлдэж байна. Уг машин нь тусгай дуут болон гэрлэн дохиог тавьж байршуулан, замын хөдөлгөөнд оролцож байгаа юм. Тэгвэл тухайн автомашины эзэмшигчийг тодруулбал, NBC компанид бүртгэлтэй байна. Тус компани нь “Оюуны ундраа” группын хамаарал бүхий компани юм.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайханы хамаарал бүхий компанийн автомашин тусгай дуут болон гэрлэн дохиотой байна. Хувийн хэвшлийн компанийн автомашин ямар журмаар тусгай дуут болон гэрлэн дохиог тавьж байршуулсан, эсвэл ямар ч зөвшөөрөлгүйгээр “том толгойлон” замын хөдөлгөөнд давуу эрхтэй оролцохын тулд ийнхүү хууль журам зөрчиж байгаа нь ойлгомжгүй байна.

Энэ мэт хувийн эзэмшлийн компанийн болон иргэний нэр дээр бүртгэлтэй автомашинууддаа тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүдийг бид цувралаар хүргэн, зөрчлийг арилгахыг шаардан ажиллах болно. 

Тусгай дуут болон гэрлэн дохиог тавьж байршуулах зөвшөөрлийг ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс олгож, мөн зөрчилд хяналт тавин ажиллах чиг үүрэгтэй. Тэгвэл тус төвийн хяналтад дээрх автомашин ордог уу? 

Тусгай дуут болон гэрлэн дохиог ямар чиглэлийн, зориулалтын тээврийн хэрэгсэлд тавьж байршуулдгийг заасан журмыг нэмэлт мэдээлэл болгон хүргэж байна. Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохиог тавьж хэрэглэх журмыг манай улс хуульчилсан. Тухайлбал,

  1. төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон албан тушаалтан, иргэн, болон гадаадын өндөр дээд хэмжээний зочдын аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэлд-хөх
  2. цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн  аюулгүй байдлыг хангах шуурхай албаны тээврийн хэрэгсэлд – хөх-улаан
  3. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ялтан хуяглан хүргэх, тусгай ажиллагааны чиглэлээр ажиллах тээврийн хэрэгсэлд -улаан
  4. шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлд- улаан
  5. онцгой байдлын албаны гал түймэр, аврах ажиллагааны тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлд- улаан
  6. гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын  тээврийн хэрэгсэлд- улаан
  7. хилийн цэрэг, зэвсэгт хүчний тэсэрч дэлбэрэх бодис хайж илрүүлэх, түүнийг аюулгүй болгох тусгай бүлэг, цэргийн хээрийн сургалт, дадлагад үүрэг гүйцэтгэхэд цэргийн цувааны хамгаалалт болон цэргийн цагдаагийн бүлгийн тээврийн хэрэгсэлд- улаан
  8. шүүх, прокурор, авлигатай тэмцэх, тагнуулын байгууллагын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хойшлуулшгүй ажиллагаанд ашиглах шуурхай ажлын тусгайлан тоноглогдсон тээврийн хэрэгсэлд-улаан
  9. гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн байгууллагын хүүхдийн тусламжийн үйлчилгээний төвийн хүүхдийн аюулгүй байдлыг хангах шуурхай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгсэлд-улаан
  10. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл.
  11. хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд – ногоон
  12. цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон гэрээт харуул хамгаалалт, байгаль орчин, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт, замын арчлалт, засвар үйлчилгээ, мэргэжлийн хяналт, гааль, татварын тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэлд–шар өнгийн дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэнэ гэж хуульчилсан.

Эх сурвалж: Tsahiur.mn

Previous Post

Зөвлөгөө : Угаарын хийнээс урьдчилан сэргийлье

Next Post

Таван толгой түлш ХХК-д МҮСХНХ-ны дээд шагнал ЛАЙК ЦОМ-ыг гардууллаа

Next Post
Таван толгой түлш ХХК-д МҮСХНХ-ны дээд шагнал ЛАЙК ЦОМ-ыг гардууллаа

Таван толгой түлш ХХК-д МҮСХНХ-ны дээд шагнал ЛАЙК ЦОМ-ыг гардууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-25
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026-06-25
Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

2026-06-25
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.