ЭМЯ-ны кoрoнавиpусний талаарх ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ‘Арванхоёрдугаар сарын 9-нд улсын хэмжээнд 21,470 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд таван хүний сорьцод кoрoнaвиpусийн халдвар илэрлээ. Дөрөв нь Улаанбаатар хотод бүртгэгсэн бөгөөд сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал/гэр бүлийн гишүүд/ бол нэг хүн нь ХӨСҮТ-ийн сувилагч байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 447 боллоо. Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 898 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 505 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд зургаа, хүндэвтэр 84, хөнгөн 414 байна’ гэлээ.











Сэтгэгдэл бичих