Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2020.11.20/ 11:00 цагийн ээлжит мэдээллээр kopoнaвиpycний халдварын тохиолдол 37-оор нэмэгдсэн талаар мэдээлсэн билээ. Тэдний 35 нь дотоодоосоо халдвар авсан нь тогтоогдсон бол хоёр нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн болон ‘Алтанбулаг’ боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос халдвар илэрсэн юм.
Тодруулбал, Улаанбаатар хотод жолооч Д-гийн голомтын ойрын хавьтлын 15 хүнээс kopoнaвиpycний халдвар илэрсэн. Түүнчлэн Сэлэнгэ аймагт 15, Дархан-Уул аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдсэн бол Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Замын-Үүд суманд таван иргэн халдвар авсан нь батлагдсан билээ.
Тэгвэл дөнгөж сая Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу 10 дугаар хороололд байх ‘Голден парк’ хотхоны 104 дүгээр байрнаас сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, оршин суугчдын хөл хориог чангатгаж, байрыг нь битүүмжлээд байна. Үүнээс гадна тус хотхоны 83 дугаар байрыг битүүмжлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тус хоёр байр нь төмөр замын ажилчдын амьдардаг орон сууц аж. Одоогоор сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д хүргэхээр авч явсан бөгөөд ойрын хавьтлын зарим иргэнийг тусгаарлаад байгаа юм байна.












Сэтгэгдэл бичих