Иргэд 11 цагийн орчимд газар хөдлөлт боллоо гэж мэдээлсний дагуу Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодрууллаа.
Тус хүрээлэнгээс ‘Өнөөдөр 11:01 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 100 км-ийн зайд, Оросын нутаг дэвсгэрт 5,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Чичирхийллийг хүмүүс Улаанбаатарт мэдэрсэн байна’ гэлээ.
Газар хөдлөлтийн мэдээллийг нийтэлдэг emsc-csem.org сайтад Оросын Шинжлэх ухааны академийн эх сурвалжтайгаар тус улсын Өвөр Байгалын хязгаарын Красный Чикой хэмээх газар орон нутгийн цагаар 12:01 цагт газар хөдлөлт болсон гэж мэдээлжээ.












Сэтгэгдэл бичих