Үнэр алддаггүй ‘Уран’ нохой дахин нэг гэмт хэргийг илрүүлжээ. Хэргийг тодруулбал энэ сарын 04-ний өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгэн ‘Бильярд’-ын газраар үйлчлүүлж байсан иргэний гар утас хулгайд алдагдсан тухай дуудлага, мэдээлэл тус дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна.
Дуудлагаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн, нохойн төлөөлөгч, ахлах дэслэгч Х.Шинэбаяр болон албаны ‘Уран’ дуудлагатай үнэрч нохойн хамт ирж самналт хийж, илрүүлсэн байна. Хулгайд алдагдсан гар утыг 23 настай эрэгтэй ‘А’ гэгч нь хулгайлан 00 өрөөнд нуусан байсан аж.












Сэтгэгдэл бичих