• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Эко сургуулиудын үндэсний IV чуулган” боллоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-07
Ангилал: Боловсрол
“Эко сургуулиудын үндэсний IV чуулган” боллоо

Эко сургуулиудын үндэсний дөрөвдүгээр чуулган боллоо. Байгаль орны менежментийн тогтолцооны ISO 14001 стандартад суурилсан олон улсын “Эко сургууль” хөтөлбөр нь Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн хөтөлбөрүүдийн нэг бөгөөд НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр (UNEP)-өөс “тогтвортой хөгжлийн боловсролыг хэрэгжүүлэхэд хамгийн үр дүнтэй, дэлхий нийтийн загвар хөтөлбөр” хэмээн онцолж, хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

“Эко сургууль” хөтөлбөр нь Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд хүүхэд, залуучууд, орон нутгийн иргэдэд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх мэдлэг, чадварыг түгээж, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаанд суралцуулдаг хөтөлбөр ба дэлхийн 67 улсын 51200 орчим сургуулиудад хэрэгжиж байгаа.

Монгол Улсын Засгийн газрын “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний 5.1.4-т “Эко сургуулийн үйл ажиллагааг дэмжиж байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хүүхэд, залууст төлөвшүүлэх”, 5.2-т “Байгаль орчны менежментийн тогтолцооны MNS ISO 14000 багц стандартыг аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрүүлэхийг хөхүүлэн дэмжиж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хэрэглээний хэмнэлттэй зөв дадлыг бий болгох” хэмээн тус тус заасан байдаг.

Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 209 дүгээр тогтоолоор батлагдсан “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Монгол Улсад хэрэгжиж байгаа олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлэх, сургуулиудын тоог нэмэгдүүлж, 2022 он гэхэд нийт сургуулиудын 50 хувийг хамруулна хэмээн тусгасан.

Өнөөдрийн байдлаар “Эко сургууль” хөтөлбөрт 286 ерөнхий боловсролын сургууль, 4 цэцэрлэг бүртгэлтэй байгаагаас 2017 онд болсон “Экосургуулиудын үндэсний III чуулган”-аар 45 сургууль “Хүрэл гэрэгэ” өргөмжлөл, 25 сургууль “Мөнгөн гэрэгэ” өргөмжлөл, 3 сургууль “Ногоон туг” өргөмжлөл гардан авсан юм. Харин энэ удаа шинээр 24 сургууль “Хүрэл гэрэгэ” 4 сургууль “Мөнгөн гэрэгэ”, 7 сургууль “Ногоон туг” өргөмжлөл тус тус гардан авлаа.

“Эко сургуулиудын үндэсний IV чуулган”-ыг БСШУСЯ, БОАЖЯ болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн гишүүн, “Эко сургууль” хөтөлбөрийн албан ёсны хэрэгжүүлэгч байгууллага болох “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ ажиллаж байна.

Чуулганы үеэр “Эрүүл, аюулгүй, ногоон орчин” сэдвийн хүрээнд БСШУСЯ-наас боловсруулж байгаа “Сургуулийн орчны стандарт”-д санал өгөх хэлэлцүүлэг болох ба уг хэлэлцүүлэгт БСШУСЯ, БОАЖЯ, МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, НЭМХ зэрэг мэргэжлийн байгууллагууд оролцож, шаардлагатай мэдээ, мэдээллийг өгсөн юм.

Previous Post

Дэлхийн хамгийн урт гүүрийг ашиглалтад орууллаа

Next Post

Зуун айл орчимд дөрвөн эгнээ авто зам барина

Next Post
Зуун айл орчимд дөрвөн эгнээ авто зам барина

Зуун айл орчимд дөрвөн эгнээ авто зам барина

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

2026-10-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

2026-10-22
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна

2026-10-22
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

2026-10-21
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно

2026-10-21
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.