Өчигдөр буюу 2025.03.11-ний 19 цагийн орчимд Төв аймгийн цагдаагийн газарт авто ослын дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт автомашинууд мөргөлдөж, ослын улмаас түргэн тусламжийн машины жолооч, эмч, үйлчлүүлэгч нийлсэн 6 хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас ослын шалтгааныг тодруулахаар шалгалтын ажил хийгдэж байгаа юм байна.
Эх сурвалж: zarig.mn
Сэтгэгдэл бичих