Улсын топ татвар төлөгчид, уул уурхайн компаниудаа нүдэх юм бол хөрөнгө оруулагчид дүрвэнэ. Эдийн засагчид Хятадын ДНБ-ий өсөлт 4 хувьд хүрээд буурах таамаг дэвшүүлж байна. Тарифын нөлөөгөөр Хятадын экспорт хумигдаж, юанийн ханш унана. Ингэснээр Хятадаас импортлох бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, Монголд инфляц тэсэрнэ.
Дотоодын улс төрийн гал дээр энэ нь тос асгахтай адил эдийн засгийг туйлдуулна. Товчхондоо, их санасан газар есөн шөнө хоосон хонохгүйн тулд гадна, дотнын эрсдэлийг ухаалгаар тооцож, улс төрийн тогтвортой байдлыг сарниулахгүй байх нь чухал. Эцсийн эцэст улс төрчдийн эрх мэдлийн төлөөх хэрүүл тэмцлийн хохирогч нь жирийн иргэд болох нь гарцаагүй.
Чанцалын Бэлгүүтээ
Сэтгэгдэл бичих