Хятад улс импортын бодлогоо чангалж, гангийн үйлдвэрлэл буурсан, хуримтлагдсан нүүрсний нөөц хангалттай гэх хоёр шалтгаанаар Монголын эдийн засгийн амин судас болсон нүүрсний экспортыг боож байна. Монгол Улсын экспортын 90 хувь нь Хятадаас хамааралтай тул Бээжингийн шийдвэр биднийг хямрал руу түлхэхэд хуруу дарам ойрхон байна.
Гэтэл дотоодод улс төрийн зодоон ширүүсэж, төр нь үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ төмөр нударгаа зангидаж эхэлбэл гадаадын хөрөнгө оруулалт бүрэн алга болно. Дэлхий нэгэнт хавтгайрсан. Хөрөнгө оруулагчид Монголын улс төрийн тогтворгүй байдлыг гар утасныхаа дэлгэцээс шууд хараад мэднэ. Үндэсний хөрөнгө оруулагчдаа шахаж хавчвал гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос зугтах нь цаг хугацааны асуудал.
Чанцалын Бэлгүүтээ
Сэтгэгдэл бичих